Bank of America Merryll Lynch-ын ахлах хөрөнгө оруулалтын стратегич Майкл Хартнет дэлхийн газрын зургийг өөр өнцгөөс бүтээжээ.
Тэр дэлхийн улсуудыг хөрөнгийн зах зээлийн хэмжээгээр нь дүрсэлж буулгасан байна.
Энэ өнцгөөс харвал АНУ нь $19.8 их наядын үнэлгээтэйгээр (market cap) нийт зах зээлийн 52 хувийг эзэлж хамгийн том нь байгаа бол Япон $3 их наядаар удаалж, Их Британи $2.7 их наяд, Франц $1.3 их наядаар араас нь жагсжээ.
Сонирхуулахад Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн хэмжээ Хятадынхтай бараг ижил байгаа нь гайхмаар.
Орос орон хэдийгээр Дэлхийн вангийн гадаргаас том газартай ч хөрөнгийн зах зээлийн хэмжээгээр бол Финландын дайтай аж.
Зураг дээр даран томруулж үзэх боломжтой.