Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд таргалалтанд нөлөөлдөг генийн ажиллагааг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэсэг эрдэмтэд хүний таргалалтанд гол нөлөө үзүүлдэг ген хэрхэн ажилладгийг илрүүлснээ зарлав.

2007 онд судлаачид таргалалтанд нөлөөлдөг FTO нэртэй генийг илрүүлээд байсан ч одоо болтол энэ ген нь хэрхэн хооллолт, дасгал хөдөлгөөнтэй уялдаж байгааг олж чадаагүй байсан юм.

Харин одоо энэ гений нэг хувилбар нь хүнснээс авч байгаа энергийг шатаах бус өөх болгон хуримтлуулахад нөлөөлдгийг туршилтаар илрүүлжээ.

Удахгүй эрдэмтэд энэ явцыг эсрэгээр нь болгож чадах эм бэлдмэл гаргаж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Уг судалгааг Массачусетсийн Технологийн Их сургууль, Харвардын Их сургуулийн хамтарсан баг хийж тайлангаа New England Journal of Medicine-д нийтэлжээ.

Хүмүүс бодохдоо таргалалтын шалтгаан нь хүмүүс их идэж, дасгал хөдөлгөөн бага хийснийх гэдэг. Харин шинэ онолоор бол бидний биеийн эсүүд авсан энергийг хэрхэн хувиргахыг шийддэг гэнэ. Жишээ нь өөх болгон нөөцлөх, эсвэл шатаах.

Үүнд зориулсан эм бэлдмэл гаргаж чадвал эдгээр өөх болгох шийдвэр гаргадаг генүүдийг шатаах горимонд ажиллуулдаг болгох юм.

Гэвч шаардлагатай эмийг гаргахад хэр хугацаа орохыг судлаачид хэлж чадахгүй байна.

Хэрвээ ийм эм гаргаж чадвал хүн хүссэн хэмжээгээрээ идээд ч таргалахгүй болох юм байна.

 

Эх сурвалж: Associated Press