Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн АРВАН ГУРВАН ЯЛГАА

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 7
iKon.MN

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын зарим ялгааг дурдвал.

 

Хувцас тайлах

 

Эрчүүд хувцасны дээд захаасаа татаж тайлдаг. Бүсгүйчүүд доод хормойноос сөхөж тайлдаг. Тэдний хувцас илүү галбирлаг, бүсэлхийн хэлбэртэй байдагтай холбоотой биз.

Эрэгтэй хувцас ихэвчлэн шулуун, чөлөөтэй байдаг.

 

Гараа харуулах

Гараа харуулахыг хүсвэл эрчүүд алгаа дэлгэж харуулдаг бол бүсгүйчүүд алганы ар талаа харуулдаг.

Магадгүй сайхан янзалсан хуруу хумсаараа гайхуулдаг биз.

 

Бөмбөг шидэх

Эрчүүд толгойн дээрээсээ бөмбөг шиддэг бол бүсгүйчүүд урдаасаа хоёр гараараа дороос дээш шиддэг.

 

Эвшээх

 

Бүсгүйчүүд эвшээхдээ гарын алгаараа амаа дардаг бол эрчүүд атгасан гараараа халхалдаг.

 

Сонсох

Хүүхнүүд эрчүүдээс илүү сонсдог, ялангуяа өндөр давтамжтай чимээг.

Эмэгтэй тархи хүүхдийн уйлах чимээг сонсохоор бүтээгдсэн бол эрчүүд нойрондоо үүнийг огт мэдэрдэггүй.

Муур дугарахад хүүхнүүд эхэлж анхаарлаа хандуулна.

Харин эрчүүд дууны чиглэл, байрлалыг олохдоо илүү. Муур хаана дуугарсныг тэд л хэлж чадна.

 

Суух

 

Хүүхнүүд хөлөө хавчиж суудаг. Мөн нэг хөлөө нөгөө дээрээ ачиж суух нь үзэсгэлэнтэй харагдуулдаг.

Харин эрчүүдийн дуртай байрлал: хоёр хөлөө чөлөөтэй дэлгэж суух.

 

Зүүн, барууныг ялгах

Эрчүүд зүүн ба баруун гар талаа ялгахдаа хэзээ ч эргэлздэггүй. Харин эмэгтэйчүүдийн ихэнх нь үүнд шууд хариулж чаддаггүй.

Тэд бөгж зүүсэн гараа харах юм уу эсвэл аль гараар бичдэгээ эхэлж харна.

 

Харах

 

Эрчүүд юмсыг харахдаа яг дуран шиг эгц хол зайнд хардаг. Үүнийг “туннель” хараа гэдэг бөгөөд эрчүүд байгалиасаа ан гөрөө хийж гэр бүлээ тэжээхэд зориулагдсан учраас ийм юм.

Харин хүүхнүүд богино зайнд өргөн зурвасаар хардаг. Учир нь хүүхдээ харж асрах, түүний эргэн тойрны аюул заналыг олж харахаар бүтээгдсэнтэй нь холбоотой.

Жишээ нь эрчүүд заримдаа хөргөгчинд байгаа зүйлийг олдоггүй бол хүүхнүүд дор нь олж өгч чаддаг.

 

Бүс бүслэх

 

Бүс зүүхдээ эрчүүд өгзгөн дээрээ тогтоодог бол хүүхнүүд бэлхүүсээрээ ороож зүүдэг. Энэ нь тэдний биеийн хэлбэр галбирын онцлогтой холботоой.

 

Бусдыг ойлгох

Эмэгтэйчүүд нэгэн зэрэг хэл яриа, үзэгдэх харагдах байдал зэрэг маш олон мэдээллийг боловсруулж орчноо мэдэрч чаддаг. Жишээ нь эмэгтэйчүүд олон хүнтэй өрөөнд орж ирэхдээ тэр дор нь хэн сайхан ааштай байгаа, хэн ууртай, өөрийг нь хэрхэн хүлээж авч байгааг ойлгоно.

Харин эрчүүд орж ирээд өрөөг гүйлгэж харан орох гарах гарцууд, танил царай, эсвэл дайсагнаж болох царайнуудыг хайдаг. Хагархай цонх, шатсан гэрлийг илүү сайн олж харна гэсэн үг.

Тиймээс эрчүүд бүсгүйгээ гомдолтой байгааг огт мэдэрдэггүй. Өөрөө хэлэхээс нааш ойлгохгүй.

Харин эмэгтэй нь “гомдоогүй” гэж хариулсан ч цаанаа өөр ямар нэг үйлдэл хүсээд хүлээгээд байдаг.

 

Ажил гүйцэтгэх

Эрчүүд нэг агшинд зөвхөн нэг ажилд төвлөрдөг. Сахлаа хусаж байхад нь юм яривал тэд нүүрээ зүсчихэж мэднэ.

Харин бүсгүйчүүд хэд хэдэн ажлыг зэрэг хийж чаддаг. Шалтгаан нь тархины бүтэц, түүхэн үүрэгтэй холбоотой.

Эр хүн ан хийх гэж яваад цэцэг түүгээд эхэлбэл бүгд өлсөнө шүү дээ. Харин хүүхнүүд жимс түүхдээ бүх анхаарлаа төвлөрүүлбэл хүүхдээ алдаж магадгүй.

 

Асуудалтай тулгарах

 

Хүүхнүүд асуудалтай тулгарвал энэ тухайгаа ээжтэйгээ, найзтайгаа, нөхөртэйгээ, дэлгүүрийн худалдагчтай, сошиал сүлжээнд хуваалцана. Гадагш гаргах тусам асуудал нь хөнгөрдөг.

Харин эрчүүд асуудалтай тулгарвал дуугаа хурааж аль болох ганцаар байх гэнэ. Тэр дороо стресст автана. Энэ зуураа бодолд автан шийдэл хайж байдаг.

 

Толгойдоо мэдээлэл хадгалах

Эмэгтэйчүүдийн тархи бол маш олон шургуулгатай том сав гэсэн үг. Тэд бүх мэдээллийг жижиг гэлтгүй санаж байдаг.

Харин эрчүүд зөвхөн чухал гэж үзсэн зүйлээ л санадаг. Эрчүүд хүүхнүүдийг дэмий юмаар тархиа дүүргэлээ гэж буруутгадаг.

Гэхдээ байгдалиасаа ийм заяагдсан гэдгийг мартаж болохгүй. Эрчүүд нь аюулгүй байдлыг нуруундаа үүрдэг бол хүүхнүүд тав тух, нийгмийн харилцаанд анхаарал тавихаар бүтээгджээ.

 

Эх сурвалж: XXLedy.Ru, Adme.Ru