Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дурласан бүсгүйдээ бөгж авч өгөхийн тулд 150 кг зоос цуглуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Хятадын Аньхуй мужийн Фуяан хотын үнэт эдлэлийн дэлгүүрт 30 настай залуу 12,000 юаньтай тэнцэх их хэмжээний зоосон мөнгөөр алмаазан шигтгээтэй бөгж худалдаж авчээ.

Залуу 20 жилийн өмнө танилцсан охиндоо ийм бөгж авч өгч гэргийгээ болгоно хэмээн амлаж байсан гэнэ.

Лянь Лянь хэмээх энэ залуу цуглуулсан 150 кг жинтэй зооснуудаа гурван дугуйт дээрээ тээвэрлэн дэлгүүрт авчиржээ.

Дэлгүүрийнхэн зооснуудыг тоолоход хагас өдрийг зарцуулж дараа нь менежэр нь уг зооснуудыг үнэнч хайрын бэлгэдэл болгож үзвэр болгон хадгалахаар шийдсэн байна.

Бөгжөө худалдаж авсны дараа Лянь Лянь найз бүсгүйдээ очин “20 жилийн өмнө би мөнгөтэй болоод чамтай гэрлэнэ гэж амлаж байсныг минь санаж байна уу?” хэмээн сануулаад гэрлэхийг гуйжээ.

Бүсгүй гуйлтыг нүдэндээ нулимастай хүлээн авч зөвшөөрсөн гэнэ.

 

Эх сурвалж: South China Mourning Post