Энэ удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн хүчнүүдэд хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлж ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байв. Тиймээс энэ Улсын Их Хурал манай орны улс төрийн амьдралын нэн хариуцлагатай үед өөрийн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн билээ.
Ингэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий, парламентын олонх, цөөнхгүй өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай улс төрийн гол хүчнүүдэд хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгсөн онцлогтой.
Тиймээс сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан МАХН “Эх орон-Ардчилал” эвсэлтэй ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч, “Зөвшилцлийн гэрээ” байгуулан хамтарсан Засгийн газар байгуулсан юм.
Гэвч Улсын Их Хурал дахь “Эх орон-Ардчилал “ эвсэл 2004 оны 12 дугаар сард татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд сонгогдсон нэг бүхий 26 гишүүн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн орж ажиллажээ.
Харин 2005 оны 7 дугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээр Үндэсний эв нэгдлийн Засгийн газар өөрчлөгдөж, хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан байна. Ийм нөхцөл байдалд парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал байв. Энэ удаагийн Улсын Их Хурал ийм хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монголын парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй бөгөөд сургамжтай үеийн түүхийг бүтээсэн гэж хэлж болно.
Дөрөв дэх удаагийн Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 89 хууль батлан гаргаж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын 68 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 50 хууль, хуулийн зүйл, заалтууд хүчингүйд тооцсон тухай хууль баталжээ. Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоолыг тоймлон дурдахад:
Бүтцийн хувьд энэ удаагийн Улсын Их Хурал нь өөрийн зохион байгуулалтын хэлбэр болох Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны наймдугаар сард 7 Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Харин 2004 оны 12 дугаар сард 11 Байнгын хороотой болж, 2006 оноос Байнгын хороодын тоог цөөрүүлэн 7 болгожээ.
Үүнд:
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтэс