Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Одны Ордуудын ХАМГИЙН, ХАМГИЙН

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Одны бүх ордууд бие биеэсээ ялгаатай. Тэгвэл астрологичид тэдний хамгийн хамгийныг тодруулжээ. Аль аль ордныхон юугаараа бусдаас илүү вэ?

 

Хамгийн хүчтэй нь ЗАГАСНЫХАН

 

Астрологичид ордуудаас хамгийн хүчтэй нь Загасны ордныхон гэж үзжээ. Уг нь тэдний шинж тэмдгүүдийг гаднаас нь харахад тийм сэтгэгдэл төрөхөөргүй. Гэвч тэдний дотор нуугдмал хүч чадал оршиж байдаг гэнэ. Бусад хүчтэй ордныхон, жишээ нь Матар болон Хониныхон ялагдлыг тэвчиж чаддаггүй бол Загаснууд бөхийсөн ч бүр мөсөн бууж өгдөггүй гэнэ.

 

Хамгийн дур булаам нь ХОНИНЫХОН

 

Хонины ордныхон хамгийн дур дулаам, тачаангуйд тооцогддог. Энэ ордныхон эрч хүчтэй, үзэсгэлэнтэй, тачаангуй, идэвхтэй хүмүүс. Хайр дурлалын явдалд тэдний урдуур хэн ч орохгүй. Тэд хүнийг татах дотоод увидастай тул бусдын анхаарлын төвд байж чаддаг.

 

Хамгийн муу санаатай нь ХИЛЭНЦИЙНХЭН

 

Хамгийн хар муу санаатай хүмүүс бол Хилэнцийн ордныхон. Хэрвээ тэд бусдад өширхвөл, тэднийг зогсоох боломж тун хомс. Тэд хамгийн нарийн хэцүү аргыг төлөвлөж чаддаг, түүнийг нь илрүүлэх, таних хэцүү. Нэг үгээр хэлбэл хилэнцийнхэн хамгийн аюултай, хэрцгий дайснууд.

 

Хамгийн үнэнч нь ОХИНЫХОН

 

Астрологичид хамгийн итгэлтэй, найдвартай, үнэнч хүмүүсээр Охины ордныхныг тодруулжээ. Тэд насан туршдаа өөрийн нөгөө талыг хайж, сонголт хийхдээ их нягт нямбай ханддаг. Нэгэнт сонгогдсон бол энэ ордныхон хэзээ ч хуурахгүй, үнэнч байна гэдэгт итгэлтэй байж болно.

 

Хамгийн үзэсгэлэнтэй нь НУМЫНХАН

 

Гадна талаасаа хамгийн үзэсгэлэнтэй сайхан харагддаг нь Нумын ордныхон. Байгаль тэдэнд гоо сайхны зохицол, нийлэмжийг харамгүй заяасан байдаг тул ингэж нэрлүүлэх бүрэн эрхтэй.

Үүнээс гадна тэд үргэлж өөрийгөө тольдож, гоо сайхандаа анхаарч байдаг хүмүүс.

 

Хамгийн найрсаг нь ҮХРИЙНХЭН

 

Үхрийнхэн бол хамгийн найрсаг, нөхөрсөг хүмүүс. Тэд зөрчилдөхийг хүсдэггүй, үргэлж зөөлөн харилцааг эрхэмлэдэг. Тэд бусдад хариу нэхэхгүйгээр тусламж үзүүлж чаддаг хүмүүс.

 

Хамгийн азтай нь ИХРИЙНХЭН

 

Хамгийн азтай хүмүүсээр Ихрийн ордныхон тодорчээ. Зөв цагтаа зөв газраа байж чаддаг тэд бусад ордныхныгоо бодвол илүү амжилттай, азтай байдаг. Тэд байгалиасаа өөдрөг үзэлтэй хүмүүс. Тийм болохоор тэднийг хамгийн аз жаргалтай ордныхон ч гэж үзэж болно.

 

Хамгийн гэр бүлсэг нь МЭЛХИЙНХЭН

 

Мэлхийн ордныхон хамгийн гэр бүлсэг хүмүүст тооцогддог. Гэр бүлийн үнэ цэнэ тэдний хувьд хамгийн эрхэм. Тэд сайн хань олж, гэр орноо эмхлэн, олон хүүхэдтэй болох хүсэлтэй. Гэр бүл болох хүнээ сонгоход Мэлхийн ордныхон хамгийн тохиромжтой нь.

 

Хамгийн хувиа бодсон нь АРСЛАНГИЙНХАН

 

Арслангийн ордныхон бол хамгийн аминч, хувиа бодсон хүмүүс. Өгөөмөр, найрсаг зангаасаа гадна тэд бүхнийг өөрийн тусын тулд хийх гэдэг зантай. Тэд бусдын анхаарлын төвд байх дуртай. Ингэснээрээ тэд эрч хүчийг олж авдаг. Арслангийнхан бас магтаал, зусардалтанд дуртай. Ингэж байж тэд өөрийгөө өндөрт байгааг мэдэрч таашаал авдаг.

 

Хамгийн нийтэч нь ЖИНЛҮҮРИЙНХЭН

 

Хамгийн нийтэч хүмүүсийг Жинлүүрийнхэн гэдэг. Тэд шинэ хүмүүстэй танилцахдаа тун тааламжтай байдаг. Олны дунд байхдаа тэд өөртөө итгэлтэй, хүч чадалтай болдог гэнэ. Тэд ганц өдрийн ч ганцаардлыг тэвчдэггүй.

 

Хамгийн нууцлаг нь МАТРЫНХАН

 

Хамгийн нууцлаг, хаалттай хүмүүст Матрынхныг тооцдог. Тэдний толгойд юу бодогдож байгааг тааварлах тун хэцүү. Тэд бусдад итгэж дотроо онгойлгох нь ховор. Тиймээс тэд бусдад хүйтэн, сэтгэл хөдлөлгүй хүмүүс мэт харагддаг.

 

Хамгийн толгой сайтай нь БУМБЫНХАН

 

Тэднийг хамгийн толгой сайтай хүмүүс гэдэг. Бумбынхнаас үргэлж шинэ санаа гарч байдаг. Тэдний хийсвэрлэн төсөөлөх уран бүтээлч чанар илүү хөгжсөн. Гэвч тэд санаа бүхнээ гүйцэлдүүлэх хүч чадлаар дутагддаг тул ихэнх нь биелэл бололгүй үлддэг тал бий.

 

 

Эх сурвалж: dailyhoro.ru