Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийн сүү агаарын бохирдлоос хамгаалдгийг баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрсөн нярайн тархины болон булчингийн хөгжилд агаар дахь хорт бодисууд, нитроген диоксид сөрөг нөлөө үзүүлдэг.

Харин Science Daily сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар эхийнхээ хөхөөр хооллож байгаа нярайд агаарын бохирдлын нөлөөлөл бага байжээ.

Испаний эрдэмтэд 638 эх дээр ажиглалт хийж үзэхэд хөхөөр хооллож байсан хүүхдүүдийн биеийн хөгжилд PM2.5 (pollution particle matter), NO2 (nitrogen dioxide) бодисуудын үүсгэдэг сөрөг нөлөөлөл байгаагүй байна.

 

Эх сурвалж: Time.Com