Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт жинхэнэ Форест Гамп гарч ирсэн нь

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Америкт Патрик Суиней хэмээх нэгэн эр баруун эргийн Лос Анжелес хотоос зүүн эргийн Бостон хот хүртэл хол замыг гүйж дуусгажээ.

Ингэх болсон шалтгаан нь 100 Mile Club хэмээх байгууллагадаа хандив цуглуулах зорилготой байв.

Энэ байгууллага сургуулийн сурагчдыг нэг хичээлийн жилд 100 милль гүйж байх норм бий болгон олон хүүхдийг хамруулах зорилготой аж.

 

Нийт 5400 орчим км замыг 114 хоногт дуусгахдаа өдөрт дунджаар 47 км зам туулж байсан нь марафоны замаас арай урт болж байгаа юм.

Зарим өдөрт тэр 64 км замыг дээд тал нь гүйдэг байжээ.

Суиней нэг марафонд гүйхдээ хоёр цаг 37 минут зарцуулдаг гэнэ.

Мөн тэр замын нэлээд хэсэгт хөл нүцгэн гүйсэн нь гайхмаар.

Дөрвөн сар орчим хугацаанд тасралтгүй гүйнэ гэдэг уйтгартай мэт боловч зам зуур Суиней олон сонин адал явдалтай тохиолдож байж.

 

Тэр нэг удаа зам дээрээс хайрцагтай хуримын бөгж олсон гэнэ. Суиней бодохдоо түүнийг хэн нэгэн бүсгүйг зөвшөөрүүлж чадаагүй эр уурандаа машины цонхоор шидсэн байж магадгүй гэнэ.

Мөн нэг эдлэнгийн хашааны ойролцоо гүйж явахад нь хүн түүн рүү бууджээ. Гэхдээ эдлэнд нь дэндүү ойр гүйж явсан болохоор түүнд сануулга өгч хий буудсан болов уу гэж ойлгосон байна.

Замын турш Суиней нь өөрийг нь дагаж явсан найзынхаа машинд унтаж амарч байж. Мөн зарим хотын дарга нар түүнд унтах байр гаргаж өгч найрсаг хандаж байсныг Суиней дурсчээ.

Ийнхүү нийт 128 марафонтой тэнцэх замыг 114 хоногт туулсны эцэст Суиней Бостоны алдарт марафоны барианд хүрээд байна.

 

Эх сурвалж: Redbull.Com