Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Алган дээрх ЗҮРХНИЙ ШУГАМААР ШИНЖИХҮЙ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Алганы хээ судлалын хамгийн чухал мэдээллийн нэгийг хуваалцаж байна.

Алган дээр байдаг зурааснуудаас “зүрхний шугам” хэмээх зураас тухайн хүний тухай ерөнхий мэдээллийг агуулдаг.

“Зүрхний шугам” хаана оршдог вэ? Таны гарын долоовор юм уу дунд хурууны дороос хөндлөн үргэлжилж чигчий хурууны дор төгсөж байгаа зураасыг хэлдэг.

Тэгвэл дараах зургаас өөрийн “зүрхний шугамын” төрлийг олоорой.

 

Хувилбар A

Хэрвээ зүрхний шугам гарын дунд хурууны дороос эхлэж байвал та төрөлхийн удирдагч хүн. Та амбицтай, бие даасан, ухаалаг. Та нөхцөл байдлыг зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргах чадвартай. Гэвч нөгөө талаас та бусадтай харьцахдаа хүйтэн, мэдрэмжгүй. Таныг заримдаа “хатуу сэтгэлтэй” гэх нь бий.

 

Хувилбар B

Хэрвээ зүрхний шугам дунд болон долоовор хуруунуудын дундаас эхлэж байвал та нөхөрсөг, зөөлөн хүн. Зарим нь таныг хэт болгоомжтой, зарим нь өөртөө итгэлтэй, зарим нь шийдэмгий бус хүн гэж үнэлдэг байж магадгүй. Гэхдээ ихэнх нь таныг итгэж болох хүн гэж үзэж, зөвлөгөө авахаар цуварцгаадаг. Ийм зүрхний шугамтай хүний гол чанар бол түүний бүх санаа бодол, үйлдэл нь эрүүл саруул ухаан дээр тогтдогт оршино.

 

Хувилбар C

Хэрвээ зүрхний шугам долоовор хурууны дороос эхлэж байвал та жинхэнэ стратегич, тактикч. Та том санаа гаргаж түүнийг хэрэгжүүлэх том төлөвлөгөө зохиох дуртай. Олон хүн таныг перфекшнист (төгс төгөлдрийг эрхэмлэгч), оптимист (өөдрөг үзэлтэн) гэж боддог бол та өөрийгөө реалист гэж үздэг.

 

Хувилбар D

Хэрвээ зүрхний шугам долоовор болон эрхий хурууны дундаас эхлэж байвал та тэвчээртэй, халамж энэрэлтэй, эмзэг, зөөлөн хүн. Таны амьдрал гол нь бусад хүмүүстэй хэр нийцтэй, найрсаг байхаас хамаардаг. Энэ бол таны өөрийнхөө тухай мэдэх ёстой амин чухал зүйл.

 

Эх сурвалж: lifter.com.ua