Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийг Японы парламент соёрхон баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Япон улсад ажлын айлчлал хийж буй  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр албан ёсны  хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын парламентаар батлагдсан "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" Япон улсын парламентаар соёрхон батлагджээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ:

"Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй саналаа солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх чөлөө, хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэг. Тиймээс бид Монгол Улстай цаашид ч дотно түншлэх хүсэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны парламентаар соёрхон батлагдаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж эрх тэгш харилцан ашигтай,нэг нэгнийгээ нөхөж ажиллах талаар хоёр тал санал нэгдлээ. Хоёр орны иргэд хоорондын харилцаа сайн байна.Харилцан итгэлцэл бол хоёр талын сайн харилцааны суурь юм.

Япон Улс Монголын эдийн засгаа тэтгэх хүчин чармайлтыг эксперт, мэргэжилтэн илгээх замаар дэмжиж ажиллах болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт гадаад харилцаа, эдийн засаг, соёл, хүмүүний харилцааг гол тулгуур болгон бүх салбарт  Монгол Улстай хамтран ажиллах саналтай байна” гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

"Сая эрхэмсэг ноён Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны  өргөн хүрээтэй асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан. Хоёр талын харилцааг богино хугацаанд эрчимжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэ гуайн дэвшүүлсэн “Эрч, Эрч нэмэх” гэсэн санаачилга шийдвэрлэх үүрэгтэй байсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдаж,Монгол Японы парламентаар батлагдсанд монголчууд бид баяртай байгаа” гэсэн юм.

 

Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсаныг тэмдэглэж сэлфидэв

Posted by Elbegdorj Tsakhia on Wednesday, May 20, 2015