Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын тухай ЭШЛЭЛҮҮД

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад.

Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байгаа бол хаврын тухай эрч хүч өгөх ЭШЛЭЛҮҮДийг уншаарай. 


"Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй" Пабло Неруда
Хавар гэдэг байгалийн хэлээр “Алив цэнгэцгээе” гэсэн үг.  Робин Уиллиамс
"Хаврын улиралд би 24 цагийн дотор цаг агаарын 136 өөрчлөлтийг мэдэрсэн" Марк Твэйн
Хавар бол бурханы хэлээр “Ахин нэг боломж” гэсэн үг.​ Роберт Орбен
"Хавар бол үнэхээрийн шинэчлэн байгуулагч"​ Хенри Тимрод
"Амьдрал миний өмнө шив шинэхэн өнгөлөг хувцастай мөнхийн хавар шиг зогсож байна"​ К.Ф.Гаусс
"Хавар ирлээ. Хорвоо дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг боллоо" Рэйнер Мариа Рилк
"Өвлийн улиралд би төлөвлөдөг. Харин хавар эхлүүлдэг" Хенри Роллинс
"Хавар ирэхэд би ахин тайвширдаг"​ Густав Махлер
"Хавар бидэнд шинэ гоо үзэсгэлэн, шинэ амьдралыг авчирдаг"​ Жессико Харрелсон