Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлангийн ярилцлага Ерөнхийлөгч, УИХ-ын даргынхаас өндөр РЕЙТИНГ-тэй байв

Б.Ану
2015 оны 3 сарын 16
iKon.MN

Нөлөө бүхий улстөрчид болон “эх орончид”-н телевизийн ярилцлагын рейтингийг харьцуулж та бүхэндээ харуулж байна.

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлын төвд байсан:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн C1 телевизэд энэ сарын 09 -ны өдөр өгсөн "Цензургүй яриа" ярилцлага,
  • УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНТ-д энэ сарын 09-ны өдөр өгсөн "Де Факто" ярилцлага,
  • МУГЖ С.Жавхлангийн TV9 телевизэд энэ сарын 12-ны өдөр өгсөн "Ярилцая л даа" ярицлагын үзэлт буюу рейтингийг харьцуулсан судалгааг харуулж байна.

 

Энэхүү судалгааны эх сурвалж нь "Максима Медиа" бөгөөд таны харж байгаа рейтинг нь нэвтрүүлгийн зочдоос шууд болон шууд бус олон хүчин зүйлээс хамаарч байгааг анхаарна уу.

Тухайлбал тухайн цаг үе, тухайн сувгийн үзэлт, судалгааны байгууллагын цар хүрээ зэрэг олон хүчин зүйл энэхүү судалгаанд нөлөөлж байгаа бөгөөд зөвхөн "Максима Медиа" ХХК-ийн арга зүйгээр гаргасан судалгаа гэдгийг анхаараарай.

Ямартай ч сүүлийн үед телевизийн нэвтрүүлэг, нийт үзэлтийн чиг хандлагыг тодорхойлж буй “Максима Медиа” –н судалгаагаар МУГЖ С.Жавхлангийн оролцсон ярилцлага Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын үзэлтээс хамаагүй өндөр байгааг харж байна.

С.Жавхланг иргэд илүүтэйгээр дэмжиж байна уу, түүний яриа ийм сонирхол татам байна уу эсвэл TV9 телевизийг илүү олон хүн үздэг юм болов уу. Дүгнэлтийг танд үлдээе.