“Гэгээнтэн” хэмээх романаараа уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн "Шилийн богд" хэмээх шинэ роман хэвлэгдэн гарчээ.
Энэхүү бүтээлийн гол баатар нь домогт шилийн сайн эр Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснууд байх аж.
“Шилийн Богд” романд Агшуу хэмээх шонхор тэргүүт жигүүртний ертөнц хүмүүстэй нэгэн ай сав дотор зэрэгцэн оршиж, шувууны нүдээр амьдралыг тольдох аж. Өргөн утгаар хэлбэл Манжийн ноёрхлын цаг үеийн толинд өнөөдрийнхөө нүүр царайг харах боломжийг уншигчдад олгож, онгон байгаль, үндэсний дархлаа, өв соёлоо түүхийн бэрх цаг үед авч үлдэж, хойч үедээ өвлүүлж байгаа жирийн хүмүүсийн алжаал ядрал, зовнил шаналал, хайр бахархлыг энэхүү романд томруун үзүүлжээ.
“Шилийн Богд” роман “Интерном”, “Мажестик” “Аз хур” номын дэлгүүрүүдээр худалдаанд гараад байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!