ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хөлбөмбөгчин анх удаа Европын багтай гэрээ байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 9
iKon.MN

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гуравдугаар сарын 6-нд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. 

Ингэснээр А.Мөрөн Монголын түүхэнд анх удаа Европын мэргэжлийн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн багт тоглох тамирчин болсон юм. 

Тэрбээр гэрээ хийснийхээ дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Гэрээнд гарын үсэг зурсан. Баярлалаа бурхан минь. Гэр бүл, ах дүү, найз нөхөд, хайрт болон дэмжиж урам өгсөн хүн бүхэндээ баярлалаа” хэмээн бичжээ.

 

Гэрээ байгуулахаасаа өмнө хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн гурван багтай хамтарсан бэлтгэлд орсон бөгөөд тэдний хоёр баг нь түүнтэй гэрээ байгуулах хүсэлтэй байжээ. 

ФК Мачва багийн хувьд 1919 онд байгуулагдсан хөлбөмбөгийн ууган багуудын нэг бөгөөд энэ багт тоглож байсан олон тоглогч Европын хүчирхэг багуудад хүчин зүтгэж байсан түүхтэй. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.225.2] 2015/3/10
АМЖИЛТ, БАЙЛДАН ДАГУУЛААРАЙ
0 | 0 Хариулах
tuvshuu [202.21.106.112] 2015/3/10
Amjilt husey bvh yun saixan bolno
0 | 0 Хариулах
Зочин [103.10.23.12] 2015/3/9
за ганц сайхан мэдээ байна. Араасаа олон залуусыг дагуулах итгэл зорилгоо өвөрлөөрэй. Амжилт хүсьё
0 | 0 Хариулах
хо [103.9.88.210] 2015/3/9
За ямар гоё мэдээ вээ? амжилт чаднаааааа
0 | 0 Хариулах
europa bol [194.95.1.167] 2015/3/9
europa bol holbombogiin jinhene eh oron
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.213] 2015/3/9
амжилт
0 | 0 Хариулах
Зочин [182.160.39.30] 2015/3/9
tsaashdaa ispain angliin ligt toglohiig husen eruuy amjilt
0 | 0 Хариулах
zochin [203.91.118.156] 2015/3/9
amjilt husie
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.4] 2015/3/9
amjilt husie! Ulam saijirch ireeduid PL-t toglohiig husen erooe
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.114] 2015/3/9
Мөрөнд амжилт хүсье.Булган сүүлтэй байж бусдыгаа дагуулаарай.Сумогийн анхдагч нар шиг амжилтыг арааасаа хөтлөөрэй.Түлхүүр нь чиний гарт бий шүү .Амжилт
4 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2015/3/9
Сайн байн аа хоошийд сайн тоголт үзүүлж монголийхоон нэгийг ерооп тивт гаргаж монгол тамарчийн хөлбөмбөгийг нэгэж тоголдгий шүү гэж харуулаарай цаашдийхан тоглолтонд амжийл хүсий монголчууд бид чамайг дэмжэг болоноо
2 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2015/3/9
Amjilt husey.
4 | 0 Хариулах
Зочин [137.165.172.19] 2015/3/9
mundag baina, ingeed evropiin top league-d oroh haalgaa oirtsoor l baina gesen ug shd. amjilt husye!
2 | 0 Хариулах