Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн хамгийн ЯДУУ ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 3
iKon.MN

Танд дуулгах нэг сайхан мэдээ байна. Учир нь та Уругвайн Ерөнхийлөгчөөс илүү гоё машин унадаг гэвэл итгэх үү?

Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика цалингийнхаа 90 хувийг орон гэргүйчүүд, жижиг бизнес эрхлэгчдэд хандивлаж, өөрөө жирийн нэгэн хорооллын жижигхэн байшинд амьдардаг.

Тэрбээр Уругвай Улсын Ерөнхийлөгчөөр 2010 оны гуравдугаар сарын 1-нээс 2015 оны гуравдугаар сарын 1-н хүртэл ажиллаад байна. Ноён Хосе Мухика ард түмэндээ Пепе нэрээр алдаршжээ.


Ерөнхийлөгчийн “ордон”

 

Хосе Мухикагийн "ордон" нь жижиг газартай энэхүү байшин юм.

Даруу амьдрал

 

Тэрбээр байшингийнхаа гадаа угаасан хувцсаа хатааж, хашаанаасаа усаа авдаг.

Хамгаалагч эрчүүд

 

Түүний гэрт олон нохой, хоёр цагдаагийн ажилтан байдаг бөгөөд эд зүйлсийг нь хулгайлахаас хамгаалдаг байна.

Үгүй ээ, Баярлалаа

 

Уругвай Улсаас Ерөнхийлөгч Пепед энэхүү тансаг зэрэглэлийн харшид амьдрахыг санал болгосон хэдий ч тэрбээр Монтевидиогийн ойролцоох жижигхэн байшиндаа амьдрах сонголт хийжээ.

Ферм дэх амьдрал

 

Уругвайн тэргүүн хатагтай фермдээ цэцэг тарьдаг. Учир нь түүний нөхөр цалингийнхаа ихэнхийг буяны үйлсэд зарцуулдаг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч шүү дээ.

Даруу эр

 

Тэр хамгийн даруу Ерөнхийлөгч гэдгээрээ алдартай. Энэ нь дан ганц түүний даруу амьдралтай холбоогүй бөгөөд тэрбээр угийн даруу төлөв зан араншинтай хүн аж.

Сэтгэл хангалуун амьдрал

 

Гуардиан сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би өөртөө байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг” гэж хэлж байсан. Энэ бол түүний сонголтыг асуусан хүн бүрт өгдөг нийтлэг хариулт юм.

Ерөнхийлөгчийн цалин

 

Тэрбээр сард 12 мянган ам долларын цалин авдаг.

Яагаад ингэдэг вэ?

 

Хандив өгөөд түүнд сард 775 ам доллар үлддэг байна. Энэ нь дундаж амьдралтай Уругвай хүний сарын цалинтай тэнцэх юм.

Ерөнхийлөгчийн албаны унаа

 

Тэрбээр 1987 оны Волксваген Битл унадаг.

Ядуу байна гэдэг...

 

Пепе сэтгүүлчдэд “Би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Зөвхөн тансаг амьдралаа хангахын тулд л мөнгө олохыг хичээдэг, үргэлж олсноосоо илүү олох гэж зүтгэдэг хүмүүс жинхэнэ ядуу” гэж хэлж байсан юм.

Хууль тогтоогч

 

Тэрбээр ардчилсан хууль тогтоогч. Учир нь бүрэн эрхийн хугацаандаа Уругвайд гей гэрлэлт болон, марихуаны хэрэглээг хуульчилжээ.

Тэд хурдтай баяжиж байна

 

Уругвай улсын иргэд сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн баян чинээлэг болоод байна.

Ядуурлыг бууруулсан нь

 

Түүнийг ажлаа авахад Уругвайн ядуурал 40 хувь байсан бол одоо 13 хувь болж буурчээ.

 

Эх сурвалж: Allday