Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мандахбатын санал болгож буй 10 ном

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайт уншигч та бүхэндээ эрдэмтэд, олны танил болоод ном, бичгийн хүмүүс, амжилтанд хүрсэн эрхмүүдийн уншсан номнуудаас онцлох 10-г нь хүргэж байгаа билээ.

Энэ удаад хуульч С.Мандахбатын санал болгож буй 10 номыг онцолж байна. Тэрбээр "Мандах Консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Мельбурны их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Энэхүү буланд оролцож буй хүмүүс аливаа салбар, мэргэжил харгалзахгүйгээр хүссэн төрөл, жанрын номоо санал болгодог гэдгийг онцолъё.

1999-2003 онд надад Орос хэлийг заасан Наталья Балкина бол Англи, Араб хэлтэй бөгөөд гадаад хэл, утга зохиолын өндөр боловсрол, соёлтой хатагтай байсан. Миний орос хэл нэг л олигтой сайжирч өгөхгүй, би өөрөө сэтгэл ханахгүй байсан тул багшаас асуухад тэрээр надад “Унш, унш бас дахин унш” гэсэн юм. С.Мандахбат

Оросын сонгодог уран зохиол

“Сонгодог” урлаг, уран зохиол, бүтээл хөгжих гол суурь нь тухайн улс орон эдийн засгийн хувьд тодорхой суурьтай, өөрөөр хэлбэл үндэсний хөрөнгөтнүүдтэй болж “үндэсний бахархал”-тай болох, улмаар хөрөнгөтнүүд өөрсдөө зугаацах, өөрсдийгөө хайх явдал байна.

ОХУ-д олон жилийн туршид ноёрхсон феодалын халамжит ёс нь аажмаар халагдаж, аж үйлдвэр хөгжин, хааны удмаас гадна бие даасан хөрөнгөтнүүд бий болсноор Оросын сонгодог урлаг, тэр дундаа “сонгодог уран зохиол” үүссэн байдаг.

1. А.С.Пушкин -“Барышня-Крестьянка" (1831)

 

А.С.Пушкин Оросын орчин үеийн уран зохиолын хэлийг үндэслэгчид зүй ёсоор тооцогддог. Манайхаар бол Дашдоржийн Нацагдорж. Тэрээр үнэхээр гайхалтай уран цэцнээр, нүдэнд харагдаж, хамранд үнэртэж, сэтгэлд шингэм бичсэн байдаг.

1831 онд Пушкины бичсэн энэхүү зохиолын нэр нь “Баян хөрөнгөтөн айлын охин-Тариачин ядуу айлын охин” гэсэн утгатай. Баян айлын охин “хэргээр” ядуу айлын охин болж хувцаслан өөрийн эцгийн “дайсан” нэгэн айлын хүүтэй танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болдог. Гэхдээ нэгэн явдлаас болж эцгүүд нь хоорондоо эвлэрч, улмаар тэд хурим хийх болдог.

Энэ зохиолыг Ромео Жулетта, “Цагаан сар ба Хар нулимс”, “Хуучин Хүү” гэх мэт зохиолуудтай харьцуулж үзвэл сонирхолтой байж магад юм шүү. 

2 .Ф.М. Достоевский-“Преступление и Наказание”(1866)

 

“Гэм Зэм” гэж манайхан "Престепление и Наказание” зохиолын нэрийг яг л оноож нэрлэсэн байгаа юм шүү. Энэ зохиолыг манайхан хангалттай мэднэ.

Англи, Америк, Европын сонгодог зохиолууд

3. William Somerset Maugham-"The Moon and Sixpence" (1919)

 

Маш сонин мэдрэмж төрүүлсэн өвөрмөц ном. Сүүлд эргээд энэ номын талаар жаахан судалхад яалт ч үгүй маш ихээр маргаан дагуулсан бүтээл байсан. Энэ зохиол нь эхнэр, хүүхэд, ажил төрөл, найз нөхөддөө огт хэлэлгүйгээр гэнэт нэгэн өдөр “”Зураач” болохоор алга болсон алдартай зураачийн амьдралын талаар өгүүлэх юм.

4. Theodore Dreiser- "An American Tragedy" (1925)

 

Номын эхний хэсэгт дэлхийн нэгдүгээр дайны дараа АНУ-н эдийн засгийн огцом өсөлт, баячуудын тансаг амьдралыг уран сайхны өндөр мэдрэмжтэйгээр харуулсан байдаг.

Гэвч баян хүрээлэлд багтан тоогдож гайгүй айлын охинтой гэрлэх гэсэн залуугийн найз охин нь жирэмсэн болсноо хэлснээр түүний амийг егүүтгэж байгаа талаар өгүүлсэн зохиол юм.

5. Daphne du Maurier- "Rebecca" (1938)

 

Энэ миний уншсан анхны барууны хууль зүйн триллер юм. Америк хатагтайн үйлчлэгчээр ажиллаж байсан залуу эмэгтэй Газар дундын тэнгист явж байхдаа Максим хэмээх чинээлэг эртэй танилцаж, тун удалгүй түүнтэй хуримаа хийж хоёр дахь эхнэр нь болдог.

Жил хүрэхгүй хугацааны өмнө нас барсан эхнэр нь болох Ребеккагийн гоо үзэсгэлэн, гайхамшигтай гэрийн эзэгтэй, хүн болгонтой найрсаг харилцдаг хатагтай байсан зэрэг бүх зүйл нь залуу эхнэрт байнга сонсогдож хэзээ ч тэрнийг гүйцэхгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

Харин энэхүү дүр зургийн цаана Ребеккагийн жинхэнэ дүр төрх, зан чанар ямар байсан нь аажмаар ил болно. Нөхөр нь түүнийг яагаад буудаж алан далайд усан онгоцтой нь орхиж, амиа хороосон мэт харагдуулсан, Ребекка жирэмсэн байсан эсэх, Ребекка хэдхэн сарын амьдралтай хавдарт өвчинтэй байсан зэрэг сонирхолтой зүйлс гардаг.

Энэ зохиол XX зууны хамгийн алдартай бэстселлэр романуудын нэг яахын аргагүй мөн. Энэ зохиолоор уран сайхны кино, мюзикл, дуурь олон уран бүтээл хийсэн байдаг. 2012 онд "Dreamworks" уг зохиолыг дахин дэлгэцнээ амилуулна гэдгээ зарласан.

Хууль, ардчиллын номнууд

6. Alexis de Tocqueville- "Democracy in America" (1835,1840)

 

Франц хүн XVIII зууны үеийн АНУ-д аялсан тэмдэглэлээ бичиж, аугаа их Францын Хувьсгалын үр дүн болсон Ардчилал бодит байдал дээр зөвхөн АНУ-д байгаа талаар бичсэн байдаг. АНУ-ын улс төрийн тогтоцын талаар суурь мэдлэгийг 20 нас хүрээгүй байхдаа энэ номыг уншсаны үр дүнд мэдэж авч байлаа.

“Теория государства и права зарубежных стран”, “История государства и права зарубежных стран”, “Конституционно-Административное право заружежных стран”, “Гражданское право зарубежных стран”, “Уголовное право зарубежных стран”, “Правовая система стран мира”.

Эдгээр номнууд үндсэндээ хуульчийн хувьд миний “суурь”-ийг бэлтгэж өгсөн гэж хэлж болно. 

7. John Grisham- "Legal Crime Detective Thriller Books" 

Легал триллерс. Хууль зүйн адал явдалт уран зохиолын романууд олон уншсан. Магадгүй хамгийн дуртай сэдэв.Тэгээд ч мэргэжилд их ойрхон. 

Сүүлийн үед Жон Гришамыг их уншсан. The Racketeer, Sycamore Row, Client, Firm, Litigators гэх мэт. 

Нэмэлт мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Хувь хүний намтар                                               

8. И.А.Мусский -“100 великих дипломатов мира” ба "НАМТАРУУД"

 

Энэ ном ерөнхийдөө надад хувь хүний намтар сонирхох сэдэл бий болгосон. В.В.Путин 2000 оны нэгдүгээр сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээс хойш “Путин гэж хэн бэ” гэсэн асуултыг барууны төдийгүй, Оросын хэвлэлүүд тавих болсон.

Тун  удалгүй зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй Путины намтарууд хэвлэгдэх болсон. Эдгээр намтарын ихэнхийг нь худалдан авч уншсан. Барак Обама, Жон Ховард, Кевин Радд, Фразер, Уитлам, Кевин Радд, Ж.Буш, Дик Чейни, Клинтонууд, Маргарет Тэтчер, Тони Блейр, Брансон, Стив Жобс, Стив Бракс зэрэг олон хүний намтрыг уншсан. Намтар унших миний жинхэнэ хобби.

Уран зохиолын номнууд

9. Fionna Higgins- "The Mother’s Group" (2012)

 

“Ээж Нарын Бүлэг” гэж номыг 2012 онд уншсанаас хойш уран зохиолын номыг унших сонирхол дахин сэргэсэн. 

Нэмэлт мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

10. Ё.Гантулга-"Монгол Зураг" 

 

Энэ номыг манай найз Ё.Гантулга ах минь бичсэн. Баруунд гарч ирснээс хойш 20 гаруйхан жил болж байгаа гадаад дахь Монголчуудын амьдралыг гайхалтай бодитоор харуулсан зохиол. Киноны бэлэн зохиол доо. 

Нэмэлт мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.