Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амундра: Улстөрчид өө та нар телевизтэй боллоо гээд гишүүн болж чадахгүй

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 5
iKon.MN

"Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил" сэдвийн дор Монголын телевизийн салбарын төлөөлөл чуулж байгаа юм. 

Энэ форумаар Телевизийн сэтгүүл зүйн ёс зүй, Телевизийн Олон улс дахь дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх, Дэлхийн телевизийн контентийн чиг хандлага зэрэг олон сэдвээр салбарын асуудлаа хэлэлцэж байна. 

"Максима Медиа" компанийн Гүйцэтгэх захирал О.Гомбожавын тус форумд тавьсан илтгэлд олон сонирхолтой тоо, баримтыг дурдсан байлаа. 

Тухайлбал, 2014 оны хамгийн амжилттай контентуудаас үүдсэн төсөөллийг танилцуулсан юм. 

Тэрбээр "Супер Монгол" Телевиз ямар хөтөлбөртэй байх талаар төсөөллийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл хамгийн олон үзэгчтэй хөтөлбөрүүдийг ийнхүү ялган харуулсан байна. 

"Максима Медиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Гомбожавын илтгэлээс,

"Монгол Коммент", "Урагшаа У Жа Рюн", "Цагийн хүрд", "50 саяын уналт", "Гурван найз", "Хавай 5-0" зэрэг контентуудыг жишээ аван дурджээ. 

Мөн тэрбээр энэ салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг дурдсан юм.  Телевизийн салбарт шийдэгдэх шаардлагатай байгаа зүйлсийг дараах байдлаар тодорхойллоо.

"Максима Медиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Гомбожавын илтгэлээс,

Улаанбаатарчуудын хамгийн их үздэг ТВ нэвтрүүлгийн төрөл:

  1. Олон ангит кино
  2. Хошин шог
  3. Теле зохиомж
  4. Нийгэм, улс төр
  5. ТВ шоу зэрэг нь хамгийн эрэлттэй контент байдаг байна. 

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчийн бүтэц:

  • 45% нь Cable
  • 26% нь IPTV
  • 21% нь Satellite
  • 8% нь Free-to- air гэсэн бүтэцтэй байна. 

МТФ, 2015.02.05, Гэрэл зургийг MPA.mn

Монголын телевизийн тогтвортой хөгжлийн зам хэлэлцүүлгийн үеэр Салбарын төлөөллүүдээс хэн, ямар үг хэлсэн талаарх эшлэлээс хүргэж байна.

Монгол Масс Медиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра 

  • "Телевизүүд зөвхөн рекламны орлого дээр оршин тогтнох боломжгүй болж байна. Субботник болж байна"
     
  • "Улстөрчид телевизэд дэндүү их оролцож байна. Телевизийн тоог оюуны өмчийн зөрчлөөр эрс бууруулах хэрэгтэй"
     
  • "Улстөрчид өө та нар телевизтэй боллоо гээд гишүүн болж чадахгүй. Олон нийтийн сүлжээг яах юм?"

"NTV"Телевизийн Гүйцэтгэх захирал Ц.Энхбат 

  • "Херогийн Баатарын бүтээлүүдэд үзэгчид дуртай. Гэвч тэдэнд нэг ч төгрөг өгдөггүй. Баатар гундсаар..."

 МТШХХГ-ын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Дарга Г.Чинзориг

  • "Зохицуулах хороо муу телевизүүдийг хаах гэхээр сэтгүүлч нарын байнгын дарамт дор байдаг" 


 ... форум үргэлжилж байна. Тэд яг одоо Телевизийн сэтгүүл зүйн ёс зүйн асуудлаар хэлэлцэж байна.