Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрлэхээсээ өмнө анхаарах ТАВАН зүйл

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бол гэрлэлт. Гэрлэлтээс шалтгаалж таны болон үр хүүхдийн чинь ирээдүйн амьдрал хэрхэх вэ гэдэг нь шийдэгддэг. Тиймээс энэ чухал сонголтыг хийхээсээ өмнө анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий.  


1. Хэрэв та гэрлэхгүй 23 хүртлээ хүлээвэл салах магадлал багасна

Пеннсилванийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 18 ба түүнээс доош насандаа гэрлэсэн хүмүүс нийт салсан хүмүүсийн 60 хувийг эзэлж байжээ. Харин 23 ба түүнээс дээш насандаа гэрлэгсэд нийт салсан хүмүүсийн 30 хувийг эзэлсэн аж. Учир нь хэт залуудаа гэрлэж буй хүмүүс хангалттай төлөвшиж амжаагүй байдаг учир буруу сонголт хийх тохиолдол олон байдаг гэнэ.

2. Романтик үе нэг жил орчим үргэлжилдэг

“Бал сар” буюу хосуудын харилцааны хамгийн романтик үе нэг жил орчим л үргэлжилдэг ажээ. Энэ үед хосууд бие биеэ маш ихээр хүсэж, татагдаж, чухам тэр хүн л идеал дүр төрх нь болж байдаг. Гэхдээ мөнхөд энэ хэвээрээ байна гэж андуурч болохгүй. Италийн Павиагийн Их сургуулийн эрдэмтдийн судалснаар хосуудын Романтик үе ойролцоогоор нэг жил орчим үргэлжилдэг гэдгийг баталжээ.

Хосуудын харилцааны хамгийн романтик үе нэг жил орчим л үргэлжилдэг 

3. Ганцаараа биш болно гэдгээ ойлгох нь чухал

Хамт амьдарч эхэлснийхээ дараа та хоёр огт өөр зан араншинтай, хувь хүмүүс гэдгээ ойлгох хэрэгтэй. Тусдаа гарсныхаа дараа л хосууд “Бид өөр хүмүүс юм байна” гэдгээ ойлгож эхэлдэг гэж гэр бүл судлаач Эллин Бэйдер хэлжээ.

Мөн хамтрагч чинь танд хүсэж, бодож байснаас нь өөр сонирхол, үзэл бодол, мэдрэмжтэй хэдий ч энэ нь таны ойлгох ёстой маш чухал зүйл юм шүү.

4. Аз жаргалтай гэрлэлтийн үндэс нь нөхөрлөл

2004 онд Америкийн эдийн засгийн судалгааны товчооноос гаргасан судалгаагаар янаг амрагийн гэхээсээ илүү найз нөхдийн харилцаа нь гэрлэлтийг бат бөх оршиход чухал үүрэгтэй байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

5. Насны зөрүү багасах тусам салах магадлал багасна

3000 орчим салсан хосуудыг судалгаанд хамруулахад насны хэт зөрүүтэй байдал салалтыг үүсгэх сөргөлдөөний үндэс болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Нэг насны зөрүүтэй хосуудын салах магадлал чацуу хосуудынхаас гурван хувиар илүү байдаг бол таван насны зөрүүтэй хосуудынх 18 хувиар, арван насны зөрүүтэй хосуудынх 39 хувиар илүү байжээ.

 

Эх сурвалж: BusinessInsider