Өөртөө итгэх итгэл гэдэг магадгүй мөнгийг сая саяар нь олдог ашигтай бизнес сэдэв болоод байх шиг. Энэ талаар маш их ном, материал, сургалт семинар байдгийг бодохоор энэ талын зүйлс хангалттай их судлагдсан ч юм шиг. Үнэн хэрэг дээрээ тийм биш бөгөөд сэтгэл судлаачид ч өөртөө итгэх итгэл гэж яг үнэндээ юу болох талаар маргалдсан хэвээр. Гэхдээ хэдэн арван жил маргалдсаны эцэст сэтгэл судлаачдын санаа нэгдсэн хэдэн зүйл байгааг дараах байдлаар хүргэе.
- Олон төрлийн өөртөө итгэх итгэл бий. Өөрийн үнэлэмж нь ерөнхий (өөрийгөө ерөнхийд нь юу гэж үнэлдэг) болон тодорхой (тодорхой дүр, амьдралын хүрээнд өөрийгөө хэрхэн үнэлдэг, жишээ нь эцэг эх, мэргэжилтэн, удирдагчийн хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж) гэж байдаг., учир нь...
- Тодорхой зүйл дээрх өөртөө итгэх итгэл ерөнхий итгэлд нөлөөлөх нөлөө харилцан адилгүй. Жишээ нь, хэрэв хоол хийх танд тийм ч ач холбогдолтой биш бол ойрд хийсэн хоол чинь амтгүй байлаа гээд тийм ч хор хөнөөлтэй биш. Харин та тогооч бол таны өөртөө итгэх итгэлд чинь нөлөөлөх нь дамжиггүй. Яагаад гэвэл:
- Бидний өөртөө итгэх итгэл өдөр бүр, цаг тутамд хувьсч байдаг. Зарим өдөр бид өглөө сэрээд л өөртөө итгэлтэй босдог байхад эсрэгээрээ өөртөө огт итгэлгүй байдалтай маргаашийг угтах нь ч бий. Бидний өөртөө өгөх дотоод үнэлгээ болон гаднаас ирэх бусдын санаа бодлоос үндэслэн бидний итгэл байнга өөрчлөгдөж байдаг. Зарим хүмүүс бусдаас илүү өөртөө итгэлтэй байдаг ч...
- Өөртөө итгэх итгэл илүү өндөр байлаа гээд илүү дээр байна гэсэн үг биш. Онолын хувьд, чиний өөртөө итгэх итгэл өндөр байх хэрэгтэй ч хэт өндөр байж болохгүй. Өчүүхэн "доромжлол" ч тэднийг хүндээр "шархдуулдаг". Иймд сайн, тогтвортой өөртөө итгэх итгэлтэй хүмүүс өндөр боловч хэврэг өөртөө итгэх итгэлтэй хүмүүстэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд илүү эрүүл байдаг.
- Өөртөө итгэх итгэл гадаад үзэмжтэй хамааралгүй. Гол ялгаатай зүйл нь бид өөрсдийгөө хэрхэн авч явдагт байгаа юм. Адилхан хоёр царайлаг хүн байлаа гэж бодъё. Өөртөө илүү сэтгэл ханамжтай, илүү дур булаам хувцасладаг, өөртөө итгэлтэй нэг нь арай хайнга хувцасладаг, өөртөө итгэлгүй нөгөө хүнээсээ харьцангуй өндөр сэтгэгдэл бусдад үлдээх нь тодорхой юм. Хэрэв царайлаг хүмүүс анхаарлын төвд илүү их байж, магтаал хүртдэг учир өөртөө итгэлтэй л байх ёстой гэж та бодсоор байвал дараах зүйлийг бодож үзээрэй...
- Өөртөө итгэлгүй хүмүүс магтаалыг ойшоодоггүй. Харамсалтай нь өөртөө итгэлгүй байдал биднийг өөрийн үнэмлэмжээ дээшлүүлэхэд хэрэгтэй байдаг магтаал, эерэг зөвлөгөөг ойшоохгүй болоход хүргэдэг. Олон хүмүүс өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх үүднээс магтаал хэлэхдээ эерэг баталгаа хэлбэрээр хэлдэг “Би дур булаам бөгөөд хайрлуулах эрхтэй,” эсвэл “Би удахгүй өндөр амжилтанд хүрэх болно.” Харамсалтай нь...
- Эерэг баталгаа өөртөө итгэлгүй хүмүүсийг улам л сэтгэлээр унагадаг. Учир нь бид өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнээс гадуур зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй. Дотооддоо хичнээн сул дорой, хүчгүй санагдаж байгаа хүн өөрийгөө хүчтэй хэмээн хэлэх нь үнэндээ эсрэгээр нь мэдэрч байгаагаа өөртөө дахин сануулдаг. Хачирхалтай нь, эерэг баталгаа ашигтай нөлөөлдөг хүмүүс нь өөрийн үнэлгээ өндөр хүмүүс байдаг.
- Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ихэнх сургалтууд хэрэгждэггүй. нь илэрчээ. Гэхдээ тийм юм бол яагаад энэ талын бизнес хөгжөөд байгаа юм бэ гэж үү? Учир нь иймэрхүү сургалт, ном уншсаны дараа хүмүүс өмнө ямар байсан гэдгээ сайн санадаггүй, өмнө нь илүү дор байсан л гэж боддог. Яг үнэндээ хэвэндээ л байдаг.
- Өөрийн үнэлгээ өндөр байх нь сэтгэл зүйн дархлаатай адилхан. байдаг. Иймээс бидний өөртөө итгэл итгэл биднийг сэтгэл зүйн шаналалаас хамгаалах дархлаа шиг ажилладаг.
- Бидний өөртөө итгэх итгэлд үзүүлэх хамгийн их хохирол биднээс өөрөөс хамаатай байдаг. Харамсалтай нь алдаа гаргах, хаягдаж гологдох үед бид өөрсдийгөө шүүмжилж, элдвээр цоллож, сэтгэлээр унасан дээрээ улам дэвсэлдэг. Тэгээд өөрийн үнэлэмжээ устгаж байгаа явдлаа инээдэмтэй шалтгаар зөвтгөдөг - "Би ингэж байхдаа таарсан амьтан", "Энэ нь намайг даруулгатай болгоно", "Ийм байдлаар хүлээлтээ багасгана" эсвэл "Үнээн, би өөрийгөө үзэн яддаг" гэх мэт.
Ц.Цэрэндолгор
Эх сурвалж: www.setgel.org