Германы Монголч эрдэмтэн Оливер Корффын Монгол судлалд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одонгоор шагнахаар болжээ. Шагнал гардуулах ёслол маргааш 10 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болох юм байна.
Тэрбээр Монгол судлалын нэгэн чухал асуудал болсон хэлний язгуур үүслийг судлах зорилготой Алтай судлалын олон улсын холбооны гишүүнээр ажилладаг юм.
Тус толийн онцлог нь уламжлалт толийг хуулахгүйгээр “Таван хэлний толь”-ийн хувилбаруудыг хооронд нь харьцуулж, “Гучин зургаат тайлбар” тольтой тулган жигдэлж герман хэлээр тайлбар хийсэн толь юм.
Энэ бүтээл гарснаар дорнын уламжлалт зүйл хуваасан толийг орчин үеийн хэрэглээнд оруулж, Монгол, Төвөд, Манж, Хятад, Түрэг хэлний үгсийг харьцуулан жигдэлж тайлбарыг Герман хэлээр хийсэн нь дэлхий дахинд ашиглах боломжийг бүрдүүлжээ.