-Эмч хариулж байна-
Хүний тархи булчингийн хөдөлгөөнийг удирддаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон баримт юм.
Дасгал 1. Итгэлтэй, үнэн зөв ярихад тустай. Тэнцвэрийг сайжруулна.
Нүдээ аниад, амаа том ангайн эвшээ. Энэ хооронд хурууныхаа өндгөөр эрүүнийхээ доод болон дээд талд нь иллэг хийнэ. Гүн эвшээхийг хичээ. Дасгалыг 3-6 удаа хий.
Дасгал 2. Бодол санаагаа амаар болон бичгээр илэрхийлэхийг хичээ. Энэ нь үг яриа, ур чадвар, харьцааг хариуцдаг тархины маш чухал хэсэгтэй холбогдоно.
Өөрийн хэлэх гэсэн үгээ улам өргөжүүлэн сэтгэж ургуулан бод. Үүнийгээ 2-3 хувилбараар бичээд дахин дахин засаарай.