Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Ерөнхийлөгч хүйсийн тэгш эрхийн эсрэг мэдэгдэл хийлээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

 Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дунд тэгш эрх тогтоож болохгүй. Энэ бол байгалиасаа боломжгүй зүйл

"Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дунд тэгш эрх тогтоож болохгүй. Энэ бол байгалиасаа боломжгүй зүйл" хэмээн Стамбулд болсон эмэгтэйчүүдийн эрхийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Исламын шашиндаа үнэнч байдаг гэдгээрээ алдартай Туркийн Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын тэгш бус байдал байгалиас өгөгдсөн ялгаанаас үүдэлтэй гэнэ. Эмэгтэй хүн ээж байхаар заяагдсан, хүүхэдтэй эсвэл жирэмсэн бол “газар ухаж чадахгүй” хэмээн тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар “эмэгтэйчүүдэд эрх тэгш байдал хэрэггүй. Харин эрчүүдтэй эн тэнцүү хүндлэл хүлээх ёстой” гэнэ. 

Өмнө нь Эрдоган Туркийн эмэгтэй хүн бүр доод тал нь гурван хүүхэд төрүүлэх ёстой гэж мэдэгдэн, түүнчлэн үр хөндөлт, кесар хагалгааны эсрэг байдаг тухайгаа илэрхийлж байсан юм.

Туркийн Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийх болсон нь консерватив хүрээллээс дэмжлэг авна гэж тооцоолсонтой нь холбоотой гэж BBC агентлаг мэдээлсэн байна. Харин Эрдоганыг улс орноо аюултай исламын замаар оруулж байгаа гэж үздэг Туркийн либералчууд Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл олон нийтийн дунд гагцхүү бухимдал төрүүлнэ гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC