Охид бүсгүйчүүд маань эдгээр долоон чанарыг эзэмшвэл хосуудын амьдрал аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх болно.
Таны эр хүн тодорхой үйлдлүүд дээр таны ямар хүлээлттэй байгааг өөрөө ойлгож мэдрэх чадвар муу байдаг. Тиймээс таны яагаад гомдсон, яагаад уурлаад байгааг ойлгодоггүй.
Эр хүн тань заримдаа хоёулхнаа гэртээ цайлах дургүй болж мэднэ. Гэхдээ энэ асуудал биш, найзуудтайгаа нийлж хөгжилдөх цаг гаргах хэрэгтэй. Харин дараа нь үүнээс уйдаж залхах цаг хангалттай бий.
Нэг удаа тэврэх нь олон үг хэлснээс хамаагүй илүү нөлөөтэй. Тэврэлт нь зөвхөн ойр дотно сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй сэтгэлийн амар амгалан, итгэлцэл хайрладаг.
Тэр өдөр тийм ч сайнгүй өнгөрснийг сонсоод эрчүүд орондоо мөн л тийм байдалтай байх болно. Ач холбогдлын хувьд алийг нь өглөө алийг нь орой ярих тустайг мэддэг байх хэрэгтэй.
Бүх харилцаанд алдаа эндэгдэл байдаг. Хэрвээ эр хүн тань алдаж та уучилсан бол дахиж хэзээ ч битгий дурсаж, түүнийг адгийн амьтан, өөрийгөө өгөөмөр сэтгэлтэн болохыг сануулаад хэрэггүй.
Хангалттай цагийг хамт өнгөрөөж чаддаг байх. Секс хийх үү, цэцэг тарих уу гэдэг нь хамаагүй. Гол нь хамтдаа байх.
Таны хүссэнийг эр хүн тань биелүүлсэн үү? Тэгвэл даруй талархлаа илэрхийл, дараагийн удаа тэр бүр илүү ихийг хийх болно. Аль болох олон удаа “баярлалаа” гэж сэтгэлээсээ хэл!
Эх сурвалж: cluber.com.ua