Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Их хаадын шүншиглэсэн олдворыг олон нийтэд биет байдлаар үзүүллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 19
iKon.MN

Монгол, Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мандан бадарч байхын бэлгэдэл болсон “Цогт их сүмийн гэр”-ийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олжээ. 

Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой есөн эрдэнэ орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсарыг нь шавар тагаар таглан тавьжээ. Есөн эрдэнэ гэдэг нь Монголын Их хаадын алтан зоос 2, мөнгөн зоос 3, шүр, сувд, оюу юм. 

“Цогт их гэрийн сүм”-ийн суурийг Өгөдэй хааны үед тавьж, 1256 он буюу Мөнх хааны үед баригдаж дуусган, 1346 онд эзэн хааны зарлигаар энэхүү нэрийг хайрлажээ. Энэхүү сүм нь дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болох нь археологичдийн судалгааны явцад олон баримтаар нотлогдоод байгаа аж. 

 

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн дундад зууны секторын эрхлэгч А.Энхтөр
Цогт их гэрийн сүм 64 баганатай, 38:38 метрийн хэмжээтэй, 99 метр өндөртэй том байгууламж юм. Бурхан шашны бэлгэдэлтэй. Таван зүгийн бурханыг бэлгэдэж байсан. Тийм ч учраас дөрвөн буланд нь шүншиглэж тавьсан зүйлс их байсан” гэв.

Энэхүү сүмийг “Юань улсын судар” болон 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг юм байна. 

Сүмийн үлдэцийг хамгаалах, гэр музей болгох бүтээн байгуулалтын ажил Хархорумд явагдаж байгаа гэнэ. 

Энэхүү олдворуудыг өнөөдөр анх удаа олон нийтэд биет байдлаар үзүүллээ.