Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр "Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр"

ikon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Намрын адаг сарын билгийн тооллын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ. 

Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33-н тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3-н сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ачийг нь хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй.

Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр  МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөөний 09.00-17.00 цаг хүртэл Бурхан багшийн чого хурах юм байна.

Мөн Цогчин буюу Очирдарийн дуганд 11.00-19.00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурна.