Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын ҮЗХ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Ч.Сайханбилэг, гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

01:23 2014/11/15

АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурлын үр дүнгийн талаар маргааш 14.00 цагаас АН-аас Хэвлэлийн бага хурал зарлалаа.

ҮЗХ-ны хурлаас ялалт байгуулсан Ч.Сайханбилэг ярихдаа "Үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, намын мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа явуулна" гэлээ.

00:51 2014/11/15

ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар (53.6%) Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Нийт 173 гишүүн санал өгснөөс нэг санал хүчингүй болж, Р.Амаржаргалын төлөө 80, Ч.Сайханбилэгийн төлөө 92 гишүүн санал өгчээ.

Ийнхүү АН-ыг тойрсон олон ээдрээтэй асуудал нэр мөр шийдэгдэж, намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигч нэрс тодорлоо.

Ч.Сайханбилэгийн намтар

  • Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн.
  • 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль,
  • 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр,
  • 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр,
  • 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.  

Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж,  1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ.

Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа  дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.  

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн тэрбээр 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан.  Англи,  орос хэлтэй.

23:03 2014/11/14

Асуулт, хариулт үргэлжилж байна

Хоёр нэр дэвшигчдийн асуулт, хариултын талаар ҮЗХ-ны гишүүдийн мэдээллээс хүргэж байна.

22:13 2014/11/14

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууслаа. Одоо ҮЗХ гишүүд асуулт асууж байна.

21:25 2014/11/14

АН-ын Гүйцэтгэх Зөвлөл хуралдлаа

АН-ын Гүйцэтгэх Зөвлөл дөнгөж сая хуралдаж Ерөнхий сайдад хоёр нэр дэвшигчээ ҮЗХ-ны хурлаар шийдэхээр болжээ.

ГЗ-ийн хуралдааны дараа АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. АН-ын шинэ дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэн ҮЗХ-д танилцууллаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нар мөрийн хөтөлбөрөө ҮЗХ-нд танилцуулж байна. 

ҮЗХ нууц санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь Ерөнхий сайд болохыг шийдвэрлэнэ.

Гэрэл зургийг twitter@Amana_L-ээс авав
Гэрэл зургийг twitter@enkhboldz-ээс авав

20:48 2014/11/14

З.Энхболд АН-ын дарга боллоо

АН-ын ҮЗХ-ны гишүүдийн 87.5 хувийн саналаар З.Энхболд намын дарга боллоо.

Түүнийг ҮЗХ-ны 168 гишүүнээс 147 нь дэмжжээ. Санал хураалтын дараа хэлсэн үгэндээ З.Энхболд "Н.Алтанхуяг дарга хамгийн удаан намын дарга, хамгийн олон ялалт авч ирсэн, хамгийн их эв нэгдлийг сахисан, хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайд байсан хүн юм. Тиймээс таны хийж хэрэгжүүлсэн бүхнийг залгамжилж, амжилтын буухиаг үргэлжлүүлэх болно" гэв.

Н.Алтанхуяг АН-ын тамга тэмдгийг гардуулан өглөө 

19:51 2014/11/14

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна. Тус хурлаар дөнгөж сая нууц санал хураалт явуулж З.Энхболдыг АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжлээ.

19:05 2014/11/14

Намын даргаар хамгийн удаан ажилласан Н.Алтанхуяг өргөдлөө өгөв 

2014.11.14, АН-ын ҮЗХ, Н.Алтанхуяг АН-ын даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөв. Гэрэл зургийг Б.Бямба-Очир

ҮЗХ-ны хурал эхэлмэгц Н.Алтанхуяг намын даргын ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэж ҮЗХ-нд өргөдлөө өгсөн юм.

Харин АН-н даргад УИХ-н дарга З.Энхболд нэрээ дэвшүүллээ.

Н.Алтанхуягийн ҮЗХ-нд өгсөн АН-ын даргын ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийн эх хувийн эхний хэсгийг та бүхэндээ хүргэж байна. 

18:11 2014/11/14

ҮЗХ-ны гишүүдийн үзэл бодол, видеог MPA.mn

17:13 2014/11/14

АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордонд эхлэх гэж байна. 

АН-ын өнөөдөр хуралдсан Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас Р.Амаржаргалыг дэвшүүлээд байгаа билээ. 

19:43 2014/11/12

АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурлын тов тодорхой боллоо

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа.

Хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлыг энэ сарын 14-ний 17:00 цагт хуралдуулах шийдвэр гаргасан байна.  Тэгэхээр хоёр хоногийн дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч тодрох юм байна.

Энэ талаар АН-ын ЕНБД Ц.Оюундарь ийнхүү мэдээлжээ.

12:36 2014/11/12

Д.Эрдэнэбат: АН анх удаа фракцийн зөрчилгүй шийдвэр гаргалаа 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 2014.11.12 Гэрэл зургийг Б.Бямба-Очир

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг хүргэж байна. 

Д.Эрдэнэбат "Ерөнхий сайд, Шинэ Засгийн газрыг байгуулах эрхийг ҮЗХ АН-ын бүлэгт даалгасан. АН-ын шийдвэрээс улс орны хувь заяа хамаарч байгааг бид ойлгож байгаа. 

АН анх удаа фракцийн зөрчилгүй шийдвэр гаргалаа. Бид 100 хувийн саналаар Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр сонголоо. 

Р.Амаржаргалыг нэр дэвшүүлж байгаа нь улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хамгийн чадварлаг хүн гэж бид итгэж байгаа юм. Одоо шийдвэрийг АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-нд уламжилна. Энэ нь шийдвэрийг ҮЗХ-нд танилцуулж буй явдал юм. 

Мөн УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөх ажлын хэсгийг АН-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй томиллоо. Энэ ажлын хэсгийг би өөрөө ахална. Бусад намуудтай зөвшилцөх асуудалд УИХ-д суудалтай бүх нам хамаарна. 

Өнөөдрийн хурлын ирц 30 гишүүн байсан. Харин санал хураах үед 27 гишүүн байж саналаа өгснөөс 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг дэмжлээ. Нэр дэвшигч Р.Амаржаргал дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөрийг танилцуулсан. Үүнийг бид удахгүй олон нийтэд танилцуулна"

12:06 2014/11/12

Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр сонголоо

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Р.Амаржаргалыг 100 хувийн саналаар дэмжлээ. 

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Гурван нэр дэвшигч буюу Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь Ерөнхий сайд болгох вэ гэх санал хураалт явагдаж 100 хувийн саналаар АН-ын гишүүд Р.Амаржаргалыг дэмжлээ. 

Одоо хуулийн дагуу АН УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөж байж Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын нэрийг өргөн барих юм. Хэрвээ Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрвөл асуудлыг УИХ-д оруулж нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг томилох учиртай. 

12:03 2014/11/12

Ерөнхий сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ  нэрээ татлаа. 

11:59 2014/11/12

АН-ын бүлгийн хаалттай хуралдаанаас:

АН-ын бүлэг фракц, бүлэглэлийн асуудлыг хойш тавьж хямралаас гарах мэргэжлийн Засгийн газар байгуулах гэдэг дээр санал нэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Хуралд оролцож байгаа гишүүд дийлэнх нь Р.Амаржаргалд хандаж үг хэлж байгаа аж. Яг одоо санал хураалт эхэлж байна. 

11:13 2014/11/12

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан яг одоо болж байна. Хуралд 28 гишүүн иржээ.

Бүлгийнхэн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа аж. 

Яг одоо гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж байгаа бол нэг нэр дэвшигч Ч.Сайханбилэг хуралдаа орж ирээгүй байна. 

17:30 2014/11/11

АН-ын бүлгийн хуралдаан маргааш 10.00 цагаас үргэлжлэхээр боллоо. 

14:43 2014/11/11

13.00 цагаас АН-ын бүлэг хуралдах байсан ч ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй. Гэхдээ тэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахын тулд эхлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвлөлдөх хэрэгтэй гэж үзсэн байна. 

Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирж байгаа билээ. 

12:00 2014/11/11

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа 

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн мэдээлж буйгаар АН-ын бүлэг Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлжээ.

2014.11.11 Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа "13.00 цагаас АН-ын бүлгийн хурал үргэлжилнэ.

Үдээс хойш манай намынхан шийдэж Ерөнхий сайдаа тодруулна.

Үдээс хойших хуралдаанаар гурван нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Танилцуулсны дараагаар шийдвэрээ гаргана." гэлээ.

Нэр дэвшигчдийн танилцуулга:

Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал

Р.Амаржаргал  1978 онд нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Магистрын  зэрэгтэй.

Тэрбээр 1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч,1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд,  1990-1991  онд Техникийн  Их Сургуульд багш, 1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000-2004 онд *Амаржаргал* сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан 3 дах удаагаа сонгогдоод байна.

 Р.Амаржаргал 1994 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан. Орос, англи хэлтэй.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат

Д.Ганбат 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотод Цэргийн инженерийн дээд сургууль, 1984-1989 онд Украйны Киев хотын ВГЧУ, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Инженер, механикч, орчуулагч,  эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1982 онд Ардын армид салаа салбарын захирагч, 1989-1992 онд Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал, 1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга, 1999-2004 онд “Техник Импорт” ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2004-2012 онд “Техник Импорт” ХКомпаний ерөнхий захирлаар ажиллаж байсан.

Д.Ганбат 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилладаг. 

2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи, орос хэлтэй.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг

Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.  

Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж,  1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.