Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн Монголчуудтай хамгийн ойр төрөл вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN

Монголчуудтай гарал угсаа нэгтэй, ах дүүс гэх үндэстнүүд олон байдаг.

Тэгвэл генетикийн шинжлэх ухаанд хамгийн олон ижил ген бүхий хүмүүсийг генетикийн хувьд ойр угсаатнууд гэдэг байна.

Харин генийн ижилсэл багасах тусам генетикийн зай холддог гэнэ.

Энэхүү генийн хол ойроор нь угсаатнуудыг харуулсан зураглал байдаг аж. Зургаас харвал Монголчуудтай хамгийн ойр төрлийнхөн бол Баруун Сибирь, Хойд туйлын бүсэд амьдардаг Самоед хүмүүс гэнэ.

Самоедууд Саяны нуруунаас Урал, Тундрын бүс хүртэл тархан суурьшсан байдгаас одоо голлох угсаатан нь Ямал-Ненецийн Автономит тойрогт амьдардаг 45 мянга орчим Ненецүүд. Түүхээс харвал 12 дугаар зуунд тэд Уралаас нүүж Тундрын бүсэд суурьшсан бололтой. Урал болон Саяны нуруунд амьдардаг хүмүүс нь бусад Хакас зэрэг Түрэг угсааныханд уусч бараг устаж байгаа юм байна.

Харин Монголчуудтай хамгийн хол төрөл угсаатнууд нь Африкийн овгууд гэжээ.

Ямал-Ненецийн Автономит тойрог
Ненец гэр бүлийн зураг