Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Холливудын нэрт жүжигчин Робин Вилльямс нас баржээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагналт жүжигчин Робин Вилльямс 63 насандаа таалал төгслөө.

Үхлийн шалтгааныг амиа хорлолт буюу хоолойгоо боож үхсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Өчигдөр үд дунд гэртээ амиа алдсан байдалтай олдсон гэнэ.

Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр тэр сүүлийн үед сэтгэлийн нэлээд дарамттай байсан ажээ.

Цагдаа нар хэргийн газар шинжилгээ хийж байгаа ба эцсийн дүгнэлт удахгүй гарах юм байна.

Вилльямс нь "Good will hunting", "Mrs.Doubtfire", "Hook" зэрэг кинонуудад тоглосон дүрээрээ алдаршсан. Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг нэг удаа хүртэж байжээ.

Түүнийг сүүлийн үед "Mrs. Doubtfire" киноныхоо үргэлжлэлийг бүтээж байсан гэлцдэг.