Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Робин Вилльямсийн эшлэлүүд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Муу хүнтэй хэзээ ч бүү зөрчилд, тэдэнд алдах юм юу ч байхгүй”

 

“Хүмүүс хошин урлагийг мөхсөн гэж боддог. Харин тэр амьд төдийгүй Цагаан ордонд амьдарсаар байгаа”

 

“Би хүүхдэд хайртай. Гэхдээ тэд тун хэцүү үзэгчид”

 

“Хошигнол бол оптимизмийг дүрслэн харуулж байгаа хэлбэр”

 

“Хавар бол байгалийн хэлээр “Хөгжин цэнгэлдэцгээе” гэсэн үг”

 

“Кокайн бол Бурхны хэлээр “чи хэтэрхий их мөнгө олж байна” гэсэн үг”

 

“Бурхан эрчүүдэд бэлэг эрхтэн, тархи хоёрыг өгсөн ч хоёуланг нь зэрэг ажиллуулахад хүрэлцэх цус өгөөгүй нь харамсалтай”

 

“Бидэнд байгаа цорын ганц зэвсэг бол хошигнол”

 

“Чамд солиорлын өчүүхэн ч гэсэн оч нуугдаж байгаа. Түүнийгээ алдаж огт болохгүй”