Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандаг-Очир нарын олгосон газрын үнэлгээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэв

Н.Дэлгэр
2013 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ

Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцлээ.

Тэд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, гурван аж ахуйн нэгжид Газрын тухай хууль зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 1-30 га газар эзэмших гэрчилгээ олгосон хэрэгт буруутгагдаж буй юм. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг шалгаж дуудлага худалдаа зохион байгуулалгүй гэрчилгээ олгосноос улс, нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний орлого бүрдээгүйг тогтоосон аж. Уг нь нэг га газрын эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны доод үнэ 529 саяас дээш дуудагдах ёстой байдаг гэнэ.  

Харин Ц.Сандаг-Очир, Х.Хишигбадрах нарын улсад учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.