Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу эрдэмтдийг шагналаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

БСШУ-ны яамнаас шилдэг 10 залуу эрдэмтэнд судалгааны тэтгэлэг олголоо. 

Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих зорилгоор олгодог юм байна.

2010 оноос өгч эхэлсэн уг тэтгэлэгийг одоогоор 36 эрдэмтэн аваад байгаа ажээ.

Тэтгэлгийн хэмжээ нь 10 сая төгрөг бөгөөд 45 хүтэлх насны залуу эрдэмтдэд олгодог юм байна.

Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан бүтээлүүд:

Судлаачийн нэр

Байгууллага

Бүтээлийн нэр

1.

Ю.Хорлоо

ХААИС

Хүний болон байгалийн нөлөөгөөр бохирдож, доройтсон газрыгмикробиологийн аргаар нөхөн сэргээх технологи боловсруулж, микробын бэлдмэл үйлдвэрлэх

2.

Э.Одхүү

ЭМШУИС

Судасны эндотель эсийн үйл ажиллагааг үнэлж, титэм судасны хатуурлаас үүдэлтэй хүндрэлээс сэргийлэх шинэ биомаркерийг оношилгоонд нэвтрүүлэх нь

3.

М.Цэрэнбат

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

Нас барсан болон гэмтэл үүссэн хугацааг шүүх эмнэлгийн шинжилгээний аргаартогтоох асуудал

4.

Ц.Мөнх-Эрдэнэ

ШУТИС

Авто замын гадаргуу дээр үүсдэг эвдрэл, гэмтлийг урьдчилан сэргийлж оношлох

5.

З.Энхжаргал

Армоно корпораци

Чихрийн шижин өвчтэй хүнд тохирсонгутал үйлдвэрлэлтэд шаардлагатай хөлийн өвчлөл ба морфологийн судалгаа

6.

В.Батбаатар

Мал эмнэлгийн хүрээлэн

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх рентген туяагаар идэвхгүйжүүлсэн вакцин

7.

Б.Даваапүрэв

МУИС

Ургамлын өсөлт хөгжилт, гадаад орчны тохиромжгүй орчныг тэсвэрлэх чадварыг дэмжигч BK-2 генийг зарим зэрлэг ургамалд шилжүүлэн суулгаж хот тохижуулалтад хэрэглэх боломжийг эрэлхийлэх

8.

Н.Төвжаргал

МУИС

Li батерейний шинэ материалын технологийн судалгаа

9.

Ц.Энхбат

Физик технологийн хүрээлэн

Европын цөмийн судалгааны төвийн LHC хурдасгуурд ажиглагдах үзэгдлийн онолын судалгаа

10.

Б.Түвшинтөгс

Хэл зохиолын хүрээлэн

Тод бичгийн модон барын судалгаа