Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль, Монгол Тэмүүлэл сургуулиудад БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сурагчдын автобус олголоо.
63-р сургууль нь Хан-Уул дүүргийн 1-16-р хороодын хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургаж, тусгай хэрэгцээт боловсрол олгодог.
Тус сургуульд өнөөдрийн байдлаар 210 сурагч суралцдаг.
Сурагчдыг тээвэрлэх нэгдсэн автобустай болсондоо 63 болон Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч, багш, ажилчид, хороодын эцэг эхчүүд баяртай байна гэв.