УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээсээ албан ёсоор гарах тухайгаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ тухайгаа олон асуудал дээр бүлэгтэй санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон гэж тайлбарлаж байсан юм.
Түүнчлэн “Эвслийн бүлэг өөрийн зорилгогүй болж, бусад улстөрийн бүлэгтэйгээ зөвшилцөх нэрийн дор “тохиролцоо” хийх болсон нь Д.Батцогт гишүүний хувьд бүлгээсээ татгалзах шалтгаан болсон” гэх бор шувуу төрийн ордноо нисэх болсон гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!