Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөрөн анхны тоглолтдоо оролцлоо

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 11
Өдрийн шуудан

Алтанхуягийн Мөрөн Тайландын “Краби” клубийн төлөөх анхны тоглолтдоо оролцлоо.

Монгол Улсын шигшээ багийн довтлогч тэрбээр оны өмнөхөн Тайландын нэгдүгээр дивизоны “Краби” багтай гэрээ байгуулснаар манай улсаас төрсөн анхны мэргэжлийн хөлбөмбөгч болсон ч клубийн дасгалжуулагч нь түүнд итгэл хүлээлгэж, талбайд гаргахгүй байв.

Харин А.Мөрөн уржигдар Тайландын цомын тэмцээний хоёрдугаар шатанд “Хонкаен” клубтэй хийсэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гарч тоглохдоо гоолын дамжуулалт өгсөн юм.

Хэдийгээр баг нь 1:2-оор хожигдсон ч Монголын легионер өөрт олдсон боломжоо энэ мэтчилэн ашиглаад байвал дасгалжуулагч нь Тайландын нэгдүгээр дивизоны тоглолтуудад гаргах биз ээ.

“Краби” лигт долоо тоглохдоо нэг хожиж, хоёр тэнцэж, тав хожигдоод байгаа юм.

Зураг