Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Т.Ганди Унгар мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Т.Ганди XYIII жарны Хөх морь жил гарч байгаатай холбогдуулан Монголд ажиллаж байсан Унгар мэргэжилтнүүдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Тус арга хэмжээнд мөн Монгол Улс дахь Унгарын ЭСЯ-нд ажиллаж байсан ахмад дипломатууд оролцсон байна.

Одоогоос 40 жилийн тэртээ Улаанбаатарын Оёдлын төв үйлдвэр, Биокомбинат, Олон Улсын Геологийн экспедиц, Дарханы махкомбинат зэрэг манай улсын аж ахуйн олон чухал объектыг барьж байгуулахад дээрх Унгар мэргэжилтнүүд гар бие оролцож явсан гавъяатай юм.

Тэднийг төлөөлж 1987-1990 онд Дархан хотын мах комбинатын барилгын ажлыг хариуцан гүйцэтгэсэн Унгарын мэргэжилтнүүдийн ахлагч Авар Акош хэлэхдээ  “Унгар дахь Монголын ЭСЯ-наас Унгар-Монголын харилцааны олон сайхан уламжлалыг сэргээн ажиллаж байгаад талархаж байна. Гарч буй хөх морин жилд ахан дүүгийн харилцаатай нийт Монголын ард түмэнд хөгжил дэвшлийг ерөөе” хэмээжээ. 

Түүнчлэн Монголд ажиллаж байсан эдгээр мэргэжилтнүүд Унгар-Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилготой ТББ байгуулан ажиллахаар болсоноо Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Т.Гандид дуулгажээ.