Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 мөсөн гулгуурын талбай

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 20
iKon.MN

1. Канад, Банф

Мөнх цаст сүрлэг уулсын дэргэдэх Луиза нуур дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мөсөн гулгуурын талбайнуудад багтсан байна. Нисэх онгоцны буудлаас хоёр цаг орчим яваад хүрэх энэ талбай нь байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн газар үнэ төлбөргүй гулгах боломжийг бүрдүүлдэг юм. 

Луиза нуур руу очиж гулгах зорилготой тусгай аяллууд зохиогдсоор байна. 

2. Вена

Вена Хотын захиргааны өмнө 6000 хавтгай дөрвөлжин метрээс бүрдсэн мөсөн гулгуурын талбай ажилладаг байна. Энд хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөхдөө хоол хүнс, бусад шаардлагатай худалдаа, үйлчилгээг зэрэг авах боломж бүрддэг байна. 

3. Москва

Мөсөн гулгуурын талбай гэхээр орос оронгүйгээр төсөөлөх аргагүй. Москва хотод байрлах энэхүү гайхалтай талбай нь Улаан талбайн дөрөвний нэгийг эзэлдэг байна. 

4. Оттава

Канад улсын нийслэл Оттавад байрлах энэхүү мөсөн гулгуурын талбайн ойр орчмын газар ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Энэ мөсөн талбайгаар хүмүүс гулгасаар үйлчилгээний байгууллага, ажилдаа хүрэх боломжтой байдаг байна. 

Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 7,8 км байгалийн мөсөн замаар үргэлжилдэг байна.

5. Нью-Йорк

Холливүдийн зул сарын тухай кинонуудад ихэвчлэн Рокфеллер төвийн мөсөн гулгуурыг гаргадаг. Тус гулгуурын доод хэсэгт ресторан, дэлгүүр гэх мэт үйлчилгээний байгууллагын цогцолбор ажиллаж байна. 

6. Бээжин

Бээжин хотын дунд орших гурван нуураас бүтэх Shichahai нь гайхалтай сайхан мөсөн гулгуур болдог байна.  Эргэн тойрон түүхэн барилгуудаар хүрээлэгдэх энэ нууранд хүмүүс тэшүүр, сандал түрээслэх үйлчилгээг авдаг байна. 

7. Парис

Эйфелийн цамхгийн нэгдүгээр давхарт байрлах мөсөн гулгуур 1969 онд нээгдэж 2004 онд засварт оржээ. Энэ жил талбай ажиллаагүй ч дараа жил талбайг нээхээр болсон байна. 

8. Лондон

18-р зууныг санагдуулам орчинд та мөсөн гулгуурын талбайд гулгасанаа хэзээ ч мартахгүй. Оргилуун дарс, шоколадаар дайлах, амьд хөгжмийн тоглолттой Лондон хотын мөсөн гулгуурт та заавал гулгаж үзээрэй. 

9. Колорадо

Денверийн төвөөс 30 минут яваад л маш том мөсөн гулгуурын талбайтай золгох болно. Энэхүү мөсөн гулгуур нь 8,5 акр 11 хоккей талбай нь олон нийтийн цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг юм. Ойр орчим нь олон үйлчилгээний төв байх бөгөөд танд халуун шоколад, хөнгөн зууш санал болгох болно. 

10. Сидней

Сиднейн энэхүү том мөсөн гулгуурын талбайд гулгахаар жилд дундажаар 30 мянган зочин ирдэг байна. 

 Хүйтэн өвөлтэй Монголчууд яагаад иймэрхүү тусгай аялал бий болгож болохгүй гэж.