Уншиж байна ...

Ханой Ре болон Амар Даатгал ХХК харилцан даатгах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ онд тохиож буй Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол-Вьетнам улсын бизнес уулзалт Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхим дээр 04 сарын 24-ний өдөр боллоо.

Тус уулзалтын хүрээнд Вьетнамын 2 дахь том давхар даатгагч Ханой Ре болон Амар Даатгал ХХК хоёр улсын зах зээлд хамтран ажиллах, Монгол ба Вьетнам улсын иргэд харилцан зорчих, бизнес эрхлэх зэрэг бүхий л эрсдэлийг даатгах, технологид суурилсан даатгалын үйлчилгээг Вьетнамын зах зээлд турших, нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааны тохиролцоог баталгаажуулан санамж бичиг зурлаа.

зураг
 
зураг
 

Уг хамтын ажиллагааны хүрээнд даатгалын эрсдэлийн тодорхой хэсгийг давхар даатгагчид шилжүүлж, эрсдэлээ оновчтой болгож, урт хугацааны тогтвортой байдлыг хадгалах боломжтой болж байгаа бөгөөд Монголын даатгалын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулж, гаднын зах зээлд гарах боломжийг нээж байгаагаар онцлог юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.