Уншиж байна ...
Зураг
Зураг

АПУ ХК 100 жилийн ойн хүрээнд “Always forward Together - Experience Show” зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа. 

Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацыг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй хамт олон, харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна. 

Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчдадаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн, түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.

зураг
 

Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорилоо.  

АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацаар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна.  Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.  

зураг
 

АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв. 

зураг
 

100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

АПУ компани 100 жил - Үргэлж өөдөө 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.