Уншиж байна ...

Сүхбаатар дүүрэгт 82 настай иргэн хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсаныг бүрэн унтраажээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НОБГ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраажээ. 

Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно өнөөдөр шар өвс шатсан дуудлага 12:05 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагаар бүрэлдэхүүнийг очиход 82 настай, эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алджээ. 

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж. 

Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.