Уншиж байна ...
Зураг
Зураг

Японы сүмогийн анхны гадаад их аварга Таро Акэбоно 54 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Японы сүмогийн ертөнцийн домог, анхны гадаад ёкозуна болж байсан Таро Акэбоно хэдхэн хоногийн өмнө Токиогийн эмнэлэгт зүрхний дутагдлын улмаас 54 насандаа таалал төгссөнийг гэр бүл нь өчигдөр мэдээлжээ.

210 кг жин, 2.03 метр өндөр биетэй Хавайн уугуул Акэбоно 1990-ээд оны үед Японы уламжлалт спорт болох сүмогийн ертөнцөд шинэ уур амьсгал нэвтрүүлсэн юм.

1969 онд мэндэлсэн тэрбээр Хавайн нийслэл Хонолулу хотод өсөж, 1988 онд Японд шилжин суурьшиж байжээ.

Үүнээс хойш зургаан жилийн дараа Акэбоно сүмогийн 64 дэх ёкозуна болсон нь гадаад бөхчүүдээс анхны тохиолдол болсон юм.

Тэрбээр дараа нь 11 удаа сүмогийн дээд зиндааны тэмцээний түрүүг авч, Япон болон төрөлх Хавайдаа олон сая шүтэн бишрэгчтэй болсон байна. Японы ах дүү их аваргууд болох Таканохана Кожи, Масару Ханада нартай хийсэн Акэбоногийн ширүүн өрсөлдөөн сүмог улам сонирхолтой болгодог байв.

1996 онд тэр Япон улсын иргэн болсон юм. Улмаар 2001 онд өвдөгний дараалсан бэртлийн улмаас зодог тайлж байжээ.

Долоон жилийн өмнө Китакюшү хотод ухаан алдаж унаснаасаа хойш Акэбоногийн эрүүл мэнд муудаж, хэвтэрт байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тэрбээр эхнэр, нэг охин, хоёр хүүтэй байжээ.

 

Эх сурвалж: BBC