УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн сард Үндэсний Аудитын Газарт хүргүүлээд буй.
Эдгээр нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ.
Энэ талаар Үндэсний Аудитын Газрын дарга Д.Загджав "Өчигдөр 27 нам, хоёр эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслүүдэд буцаасан байгаа. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн зорилт, бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тооцооллуудыг үзэхэд засаж, залруулах зүйлүүд байгаа юм. Манай саналын дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэж харж, аудитын газарт 17-нд ирүүлнэ.
Дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дахин хянаж, аудитын дүгнэлтээ гаргаад Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргэнэ. Үүнд санаа зовж, зөрчил дутагдалтай талаас нь ярих шаардлагагүй.
Нам, эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж байгаа тул урьдчилж ярих боломжгүй. Аудитын дүгнэлт гарсны дараа мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлж болно" хэмээн тайлбарлав.
Үндэсний Аудитын Газарт сонгуулийн мөрөө хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, хоёр эвсэл:
Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор нам, эвслүүд урьдчилсан дүгнэлтээ хүлээн авч, дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд хуулийн шаардлагад нийцүүлсэн засвар өөрчлөлтөө хийгээд Үндэсний Аудитын Газарт ирүүлнэ.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хүргүүлэх юм байна.