Уншиж байна ...

Б.Сарантуяа: Хуучны барилгуудыг сэргээн засварлаж, архитектурын өвөө хадгалахыг уриалж, МҮЭСТО-д тоглолтоо хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дуучин Б.Сарантуяа жил бүр зохион байгуулдаг төрсөн өдрийн тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр төрсөн өдрийн уламжлалт тоглолтоо 2000 оноос хойш хийж байгаа бөгөөд энэ жил "Сэтгэлийн хөг" нэртэйгээр дөрөвдүгээр сарын 19-нд 19:00 цагт, дөрөвдүгээр сарын 20-нд 17:00 цагт тоглохоор болсон байна. 

Хотын чимэг болсон хуучны барилгуудаа сэргээж, олон хөлийн газар болгох, тэр тусмаа залуучуудад соёлын ордон, театруудыг танилцуулах, шаардлагатай бол сэргээн засварлахад нь уриалах, эртний соёлын архитектурын өвийг хадгалж үлдээх уриан дор Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон /МҮЭСТО/-д тоглолтоо хийхээр болсон гэдгийг тэрбээр онцолж байв.

"Тоглолтоороо "Болор" хамтлагийн дуучин С.Оргилыг онцолж байгаа"

Дуучин Б.Сарантуяа "МҮЭСТО гадна дотор орчин, техник, гэрэлтүүлэг зэрэг бүх зүйлээ хэвийн хадгалж үйл ажиллагаагаа явуулж байгаа газар учир залуучуудаа уриалж энэ газар тоглолтоо хийхээр болсон. 

Түүнчлэн биет бус өв соёлоо авч үлдэх үүднээс рок поп, эстрад урлагийн хуучны төлөөлөгчдийн нэг "Болор" хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч, дуучин С.Оргилын надад бэлэглэсэн "Чам руу над руу урсана" дууг "Dual Zet" продакшн болон Америкт амьдардаг "The Mongolian Family"-н Тэмүүжин, Марлаа хоёртойгоо хамтарч сэргээсэн. 

Энэ тоглолтоороо С.Оргилыгоо онцолж байгаа. С.Оргил маань "Болор" хамтлагийнхаа дуунуудаараа хөгжмийн хүрээнийхэнд алдаршсан байдаг. Тоглолтод С.Оргил өөрийнхөө анх дуулж гарч ирсэн "Эпилоги" дууг "The Compass" хамтлагийн залуу уран бүтээлч А.Билгүүнтэй хамтарч дуулна. Мөн "Чам руу над руу урсана" дуугаа болон шинээр зохиосон "Хар цагаан хуур" дуугаа дуулна. 

Түүнчлэн хөгжмийн зохиолч Б.Ангирмаа миний тоглолт дээр дуулна. Мөн "Киви" хамтлагийнхантай хамтарч нэгэн дууг дуулахаар болсон" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав