Уншиж байна ...
Зураг
Зураг

Ц.Баялаг: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргуулах хэрэгтэй байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цэцэрлэгийн хүүхдүүдэд болон багш ажилчдад тулгамдаж байгаа асуудлууд"-ыг хэлэлцэн шийдвэр гаргагчдад санал шаардлага хүргүүлэх Сургуулийн Өмнөх Боловсрол(СӨБ)-ын багш, ажилчдын чуулга уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдож байгаа хоолны зардал 2,475 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл хүүхдүүд хэрэгцээ, шаардлагадаа нийцсэн шим тэжээлтэй хоол хүнс идэж чадахгүй байгааг СӨБ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны Чингэлтэй дүүрэг хариуцсан тэргүүлэгч П.Эрдэнэчимэг хэлж байлаа. 

Мөн тэрбээр "Цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилчид болон сурч боловсорч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. 

Идэж байгаа хоолноосоо хүүхдүүд хангалттай шим тэжээл авч чаддаггүй. Яагаад гэвэл хоолны материалын үнэ дэндүү өссөн.

Түрүүн дурдсанчлан 2019 онд батлагдсан төсвөөр нэг хүүхдийн хоолны зардал 2,475 төгрөг хэвээр буюу таван жилийн хугацаанд хүүхдүүдийн хоолны мөнгийг царцаасан. 

Үүнээс хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн шүү дээ. Тодруулбал өргөн хэрэглээний барааны үнэ 13.4 хувь өссөн байна. Харамсалтай нь цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэгдсэнгүй. Шим тэжээллэг хоол хүнсний талаар ярихад ч хэцүү" гэлээ. 

"Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолноос аягалаад сууж байдаг зоригтой хүн одоо байхгүй"

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав

Үргэлжлүүлэн "Цэцэрлэгийн багш нарт хоолны мөнгө олгодоггүй. Сүүлийн хэдэн жил багш, ажилчид цэцэрлэг дээр хоол идэхээ больсон. Ихэнхдээ гэрээсээ хоолоо авчирч иддэг. Яагаад гэвэл хоолны мөнгө гэж байдаггүй. 

Багш нар бүтэн 10 цаг тасралтгүй ажиллана. Энэ хугацаанд хүүхдийг хамгаална, хөгжүүлнэ, амь насыг нь хариуцна. Хаашаа ч орхиод гарах боломжгүй. 

Анги дүүрэн бужигнасан хүүхдүүдийг орхиод хоолонд явна гэж байхгүй. Гэхдээ цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолноос аягалаад сууж байдаг зоригтой хүн ч одоо байхгүй. 

Ажилчдын хоолны мөнгийг цалин дээр нь олгоход манай яам онцгой анхаарах байх" гэлээ. 

Зураг1: Эцэг, эхчүүдийн судалгааны хариу

СӨБ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны Баянзүрх дүүрэг хариуцсан тэргүүлэгч, 122 дугаар цэцэрлэгийн багш Ц.Баялаг "Цэцэрлэгийн хүүхдийн хооллолтой холбоотойгоор судалгаа авсан. 

Тодруулбал 

  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээтэй байна уу?
  • Тэд хоолноосоо илчлэг, шим тэжээл авдаг уу?
  • Чанартай хоол тэжээл хэрэглэж чаддаг уу? гэдгийг судаллаа.

Судалгаанаас харахад ихэнх нь "Хүрэлцээгүй" гэдэг хариултыг өгсөн.

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоол хүнс хамгийн багадаа 15,000 төгрөг байх хэрэгтэй гэх хариултыг эцэг, эхчүүд хэлж байсан. Жимс жимсгэнэ, тараг, ааруул, сүү цагаан идээгээр хангах нь зүйтэй гэсэн саналыг илгээлээ. 

СӨБ-ын багш нар тасралтгүй 10 цагийн үйл ажиллагаа явуулдаг. Олон нийтийн зүгээс цэцэрлэгийн багш нарыг хүүхдүүдийн хоолноос идчихдэг байх гэж харж байгаа.

Хүүхдүүдэд хоолны мөнгө нь хүрэлцэхгүй байхад багш, ажилчид маань хоол иднэ гэх асуудал хүндрэлтэй.

Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр багш, ажилчдын дунд ходоодны өвчлөл нэлээд илэрсэн гэх харамсалтай тоон мэдээлэл бий" хэмээн ярилаа. 

Зураг2: Багш, ажилчдын судалгааны хариу