Уншиж байна ...
Зураг
Зураг

Нидерланд, Бельги, Люксембург, Румын улсаас томилогдон ирсэн Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улсаа төлөөлөн Монголд суух Элчин сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барьжээ. Үүнд:

  1. Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс
  2. Бельгийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет
  3. Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд
  4. Румын улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим нар байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АНДРЕ ХАСПЕЛС

зураг
 

БЕЛЬГИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД БРУНО АНЖЕЛЕТ  

зураг
 

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РОЛАНД РЕЙЛАНД 

зураг
 
зураг
 

РУМЫН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ДАН ОРИА МАКСИМ 

зураг
 

 

зураг
 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА