Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Шилийн Богд руу нэг ч машин очоогүй. Цас их, зам даваа хаагдсан тул ойрын хугацаанд зорчих боломжгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорьсон тээврийн хэрэгсэл гарсан эсэх болон тус газрын замын нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа. 

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хэлэхдээ "Шилийн Богд руу очсон нэг ч машин байхгүй, хүмүүс нэг ч яваагүй. Цас хаачихсан тул ойрын хугацаанд Шилийн богд руу явах ямар ч боломжгүй байна. Аймгийн төвөөс гараад 50 километр яваад л машинууд цасанд суугаад байгаа. Зам гаргах гэж оролдсон ч өдөр бүр шуургатай байгаа тул оройдоо буцаад хаагдаж байна" гэлээ. 

Сэрэмжлүүлэхэд хоёрдугаар сарын 13,14-нд буюу өнөөдөр, маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
зураг