Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад хар тамхины томоохон бүлэглэл илэрлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын Гуандун мужийн Люфен хотын Бошэ тосгонд хар тамхины томоохон бүлгийг илрүүлснээ Хятадын цагдаагаас мэдээллээ.

Тосгонд явуулсан ажиллагааны үеэр нийтдээ гурван тонн орчим метафетамин хэмээх мансууруулах бодис хурааж, 182 хүнийг баривчилсан байна.

Мэдээнд дурдсанаар сүүлийн гурван жилд Хятадад илэрсэн нийт метафетаминий гуравны нэгийг энэ тосгоноос нийлүүлсэн гэжээ.

Баривчлах ажиллагаанд 3000 орчим цагдаа оролцож хоёр нисдэг тэрэг, моторт завь зэрэг техник ашигласан байна. Тосгон 14,000 оршин суугчидтай ба энэ хэрэгт тосгоноороо ямар нэг хэмжээгээр оролцсон байж магадгүй гэнэ. Бүр орон нутгийн засаг захиргаа нь хамгаалалтандаа байлгадаг байсан нь илэрчээ.

Ажиллагааны үеэр гурван цагдаа хөнгөн шархадсан гэнэ.