Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дамбийням Хамид Карзайд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

ГХЯ
2013 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийням ЛБНАфгУ-ын Ерөнхийлөгч Хамид Карзайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Уулзалтын эхэнд Элчин сайд О.Дамбийням Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Х.Карзайд уламжилж, Афганы ард түмэнд хөгжил цэцэглэлийг ерөөсөнд Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу талархалаа илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Афганистанд энх тайван байдлыг тогтоох үйлсэд Монголын талын оролцоог Ерөнхийлөгч Х.Карзай өндөр үнэлж, Монгол, Афганистаны харилцааг хоёр талын болон олон талын шугамаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлоод, энэ зорилгод хоёр талын нийслэлд ДТГ-ыг байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.   

Элчин сайд О.Дамбийням Монголын тал Афганистаны эдийн засаг, нийгмийн сэргээн босголтонд цаашид оролцох хүсэл эрмэлзлэлтэй буйг дурдаж,   хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.