Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Ирэх долоо хоногийн дундаас 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дархлаажуулж эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод үргэлжилж буй коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамрууллаа. Тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн нэг сая хүнээ эхний тунгийн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.

Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. AstraZeneca вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ. БНХАУ-ын Синофармын вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм.

Мөн дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 13-нд эхний болон давтан тунгийн вакцинжуулалт явагдах тул эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх тул төлөвлөлтүүдээ хийж, ард иргэддээ чирэгдэл учруулахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. Засгийн газраас баталсан чиглэлийн дагуу 14 чиглэлийн байгууллага, эрсдэлт бүлгийнхнийг дархлаажуулж байна. Ирэх долоо хоноггийн дундуур дээрх бүлгийнхний эхний тунгийн дархлаажуулалт дууссанаар 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхны иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/4dHVmdGLvn/