Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Элтон Жон: "The Hu" бол гайхамшигтай

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Домогт дуучин Элтон Жон "The Hu" хамтлагийг онцгойлон танилцуулав. Тэрбээр өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгмжийн хөтөлбөрөөрөө "The Hu" хамтлагийг танилцуулж, энэ сарын 13-ны Ням гарагт Твиттер хуудсаараа жиргэжээ. 

Уг жиргээндээ тэрбээр "Энэ долоо хоногт би та бүхэндээ "The Hu" хамтлагийг танилцуулж байна. "The Hu" бол хүнд металл рокийг үндэсний хөгжимтэй хослуулан тоглодог монгол хамтлаг. Тэдний дуу гайхалтай" гэжээ. 

Элтон Жоны хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрийг apple music ашигладаг бүх хүн хүлээн авах боломжтой бөгөөд Лос Анжелосын цагаар 18.00, Нью-Йоркийн цагаар 21.00, Английнхаар 02.00 цагт явдаг байна.  

 

Монголын үндэсний хөгжмийг рок урсгалтай хослуулсан Хүннү рок урсгалыг дэлхийд таниулж буй "The Hu" хамтлаг яг нэг сарын өмнө анхны цомог болох "Gereg"-ээ гаргасан нь хөгмийн ертөнцийг байлдан дагуулж, Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлэн түүхэн амжилт гаргаад байгаа билээ.