Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

5 настай хүүгийн мөрөөдөл биеллээ

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Make-a-Wish байгууллага 5 настай хүүгийн мөрөөдлийг биелүүлж нэг өдрийг Бетмэний амьдралаар амьдруулахаар болсон билээ. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Сан Франциско хотод энэ гайхамшигт үйл явдал болж өнгөрлөө. Хот тэр чигтээ уг киноны үйл явдал өрнөдөг Готхэм хот болон хувирч 10,000 гаруй хүн баатарлаг хүүг дэмжихээр цугларав. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл хүүд зориулан видео мэндчилгээ хүргэсэн нь Америк орон тэр чигтээ үлгэрийн орон болж хувирсан мэт байлаа.

CNN суваг үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилсан байна.

Ерөнхийлөгч Барак Обамагийн мэндчилгээ